Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Д.Ганбат гишүүн С.Эрдэнэ сайдыг огцруулах асуудал оруулна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг өчигдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр хоёр гишүүний хооронд багагүй маргаан дэгдэв.
Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг 1-2 жил ажиллуулж, үр дүнг нь үзэх хэрэгтэй. Хэмнэх нь зөв ч гэрч, хохирогч, иргэдээ хамгаалах асуудалд хэмнэлт ярьж болохгүй хэмээн ярьж байтал УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хурлаа яаравчлахыг хүссэн нь маргаан гарах үндэс болж орхив. Тэрээр “14:00 цагаас Байнгын хорооны хуралдаантай хурлыг яаравчлах хэрэгтэй байна” гэхэд Байнгын хорооны дарга Д.Ганбат “Яагаад би үг хэлж болдоггүй юм. УИХ-ын гишүүнийг загнадаг чи хэн бэ” гэхэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Чи одоо юу юм” хэмээн бухимдаж хэрүүл болон хувирав. Сүүлдээ Д.Ганбат гишүүн, С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаас огцруулах асуудал тавина гэж хэллээ. Үүнийх нь хариуд “Чи намайг юугаар айлгах гээд байгаа юм. Өргөн барь л даа. Чам шиг жижиг гараас гуйхгүй, намайг огцруулдаг чи хэн юм бэ” гэв. Ийнхүү нэг нь сайдаас огцруулна, нөгөө нь өргөн бариад үз гэж хэсэг хугацаанд маргалдсан. Тэднийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Оюунгэрэл нар тайвршуулж, тэгсгээд хэрүүл намжив.
наад эрдэнээгээ огцруул. нд -- мөнгө бгд - тэй холбоотой зөндөө но- байгаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг өчигдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр хоёр гишүүний хооронд багагүй маргаан дэгдэв. Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг 1-2 жил ажиллуулж, үр дүнг нь үзэх хэрэгтэй. Хэмнэх нь зөв ч гэрч, хохирогч, иргэдээ хамгаалах асуудалд хэмнэлт ярьж болохгүй хэмээн ярьж байтал УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хурлаа яаравчлахыг хүссэн нь маргаан гарах үндэс болж орхив. Тэрээр “14:00 цагаас Байнгын хорооны хуралдаантай хурлыг яаравчлах хэрэгтэй байна” гэхэд Байнгын хорооны дарга Д.Ганбат “Яагаад би үг хэлж болдоггүй юм. УИХ-ын гишүүнийг загнадаг чи хэн бэ” гэхэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Чи одоо юу юм” хэмээн бухимдаж хэрүүл болон хувирав. Сүүлдээ Д.Ганбат гишүүн, С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаас огцруулах асуудал тавина гэж хэллээ. Үүнийх нь хариуд “Чи намайг юугаар айлгах гээд байгаа юм. Өргөн барь л даа. Чам шиг жижиг гараас гуйхгүй, намайг огцруулдаг чи хэн юм бэ” гэв. Ийнхүү нэг нь сайдаас огцруулна, нөгөө нь өргөн бариад үз гэж хэсэг хугацаанд маргалдсан. Тэднийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Оюунгэрэл нар тайвршуулж, тэгсгээд хэрүүл намжив.
0 Сэтгэгдэл
tanhai emgen
ARHICHIN GANBAT, SHORONGIIN HADAAS ERDENE
2015.05.13
2015.05.13
























