Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Ж.Батзандан гишүүний өнөөдрийн жагсаалд бороо саад болж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тавантолгойн гэрээний хөрөнгө оруулалтын төслийн талаар өнгөрсөн даваа гарагт Төрийн ордонд мэдээлэл хийж байсан. Энэ үеэрээ тэрээр Тавантолгойн одоогийн гэрээгээ тэр чигтээ үргэлжилбэл жагсаал цуглаан зохион байгуулахаас өөр аргагүй гэж байсан юм. Тэгвэл тэрээр Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, иргэдээс санал авах ажиллагаа зохион байгуулахаар болсноо өчигдөр мэдэгдлээ. Учир нь тэр “Тавантолгойн ордыг социализмийн үед Оросын геологичид 100 сая ам.доллараар хайгуул хийсэн. Тэдний судалгаагаар 6.3 тэрбум тонн нөөцтэй энэхүү ордын 30 хувь нь хатуу, 70 хувь нь коксжих нүүрс болох нь тогтоогдсон. Австралийн болон барууны орнуудын стандартаар хийсэн судалгаагаар 7.3 тэрбум тонн нөөц илэрсний 70 хувь нь коксжих нүүрс хэмээн тогтоожээ. Зөвхөн 6.3 тэрбум тонн гэж тооцоолоод нэг тонн нүүрсийг 30 ам.доллараар бодоход 180 тэрбум ам.долларын хөрөнгө газар доор байна. Энэхүү хөрөнгийг тооцоо судалгаагүй зөвхөн гадаадынханд найр тавьсан байдлаар шийдвэрлэхийн эсрэг байгаа. Мөн Тавантолгойн хувьцаанаас 2.1 сая иргэн эзэмшдэг ч, энэ нь саналын эрхгүй гэж үзсэн. Энэ нь бидний хувьцаагаа захиран зарцуулах эрхийг зөрчиж байгаа явдал” гэж мэдэгдээд өнөөдөр Чингисийн талбайд иргэдээс санал авах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг сэргээлгэх чиглэлээр цуглаан зохион байгуулахаар болжээ.
Гагцхүү үргэлжлэн орж байгаа бороо эрхэм гишүүний цуглаан, гарын үсэг цуглуулах ажилд багагүй саад болох шинжтэй.
Batzandan gishuun margaash yamar bhiig medehgui baij jun ireedui ve,kkk gishuunee boroonoor jagsdaggui l bhgui ju ta martjee,tosoorchihson bna uuu ,nogoo neeh huzuundee lam shig shar tuuzaa zuuvel surtei shuu
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тавантолгойн гэрээний хөрөнгө оруулалтын төслийн талаар өнгөрсөн даваа гарагт Төрийн ордонд мэдээлэл хийж байсан. Энэ үеэрээ тэрээр Тавантолгойн одоогийн гэрээгээ тэр чигтээ үргэлжилбэл жагсаал цуглаан зохион байгуулахаас өөр аргагүй гэж байсан юм. Тэгвэл тэрээр Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, иргэдээс санал авах ажиллагаа зохион байгуулахаар болсноо өчигдөр мэдэгдлээ. Учир нь тэр “Тавантолгойн ордыг социализмийн үед Оросын геологичид 100 сая ам.доллараар хайгуул хийсэн. Тэдний судалгаагаар 6.3 тэрбум тонн нөөцтэй энэхүү ордын 30 хувь нь хатуу, 70 хувь нь коксжих нүүрс болох нь тогтоогдсон. Австралийн болон барууны орнуудын стандартаар хийсэн судалгаагаар 7.3 тэрбум тонн нөөц илэрсний 70 хувь нь коксжих нүүрс хэмээн тогтоожээ. Зөвхөн 6.3 тэрбум тонн гэж тооцоолоод нэг тонн нүүрсийг 30 ам.доллараар бодоход 180 тэрбум ам.долларын хөрөнгө газар доор байна. Энэхүү хөрөнгийг тооцоо судалгаагүй зөвхөн гадаадынханд найр тавьсан байдлаар шийдвэрлэхийн эсрэг байгаа. Мөн Тавантолгойн хувьцаанаас 2.1 сая иргэн эзэмшдэг ч, энэ нь саналын эрхгүй гэж үзсэн. Энэ нь бидний хувьцаагаа захиран зарцуулах эрхийг зөрчиж байгаа явдал” гэж мэдэгдээд өнөөдөр Чингисийн талбайд иргэдээс санал авах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг сэргээлгэх чиглэлээр цуглаан зохион байгуулахаар болжээ.Гагцхүү үргэлжлэн орж байгаа бороо эрхэм гишүүний цуглаан, гарын үсэг цуглуулах ажилд багагүй саад болох шинжтэй.
0 Сэтгэгдэл
ЗОЧИН
ЗӨВ ШҮҮ
2015.04.30
2015.04.30
























