Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Говьсүмбэр, ирэх сонгуулийн өнгө тодорхойлох сонголт
Манай хамгийн жижиг, зарим сумаас жижиг Говьсүмбэр аймагт Иргэдийн хурлын нөхөн сонгууль болжээ. 2016 оны УИХ-ын сонгууль болохоос яг нэг жилийн өмнө болж байгаа энэ сонгуулийг парламентын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль ч гэж болно. Цагаан сарын барилдааныг монголчууд үндэсний их баяр надмын өнгө тодорхойлно гэдэг шиг жижигхэн ч гэсэн нэг аймагт болж байгаа энэ сонгууль ирэх жилийн их сонголтын өнгийг ямар нэгэн хэмжээгээр илэрхийлж байх шиг.
Уг нь ч аймгийн Иргэдийн хурлын дөрвөн тойрогт 12 хүн нэр дэвшиж ердөө 3435 хүн л саналаа өгч л дээ.
Энэ дөрвөн тойрогт МАН-аас нэр дэвшсэн дөрвөн хүн тус бүр 56-гаас дээш хувийн санал авч ялсан байна.
Уг нь Говьсүмбэрийнхэн бол МАН-ын Баянмөнх гэж нэг идэж ханадаггүй, хүн зодож дуусдаггүй нөхрөөс салъя гэж хэдэн жил зүүдэлж байж нэг юм АН-ыг сонгосон юм шүү дээ. Гэтэл одоо гурван жил өнгөрөхөд л байдал нөгөө тийшээ эргэж байгаа нь энэ.
Эндээс юу харагдаж байна вэ. Иргэдийн АН-д итгэх итгэл ихээхэн суларсныг харж болох нь. Засгийн эрх бариад гурван жил болж байгаа энэ хүчин энэ байдлаараа бол 2000 оны УИХ-ын сонгуулиар МАН-д 72 суудал бэлэглэж байсныг давтаж магадгүй нь.
Судалгааны “Сант марал” төвөөс саяхан явуулсан нэг судалгааны дүн бас нэг юм хэлээд байна. Энд эрх баригч АН-ын нэр хүнд нийслэлд 19,6, хөдөөд 17,4 хувьтай байна гэжээ. Яархав энэ судалгааг ердөө 1200 хүний хүрээнд явуулсан юм гэнэ билээ. Гэхдээ л ард түмний АН-д итгэх итгэл үнэхээр суларсныг энэ хоёр үйл явдал харуулж байна.
Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа байж болох ч хамгийн гол нь хот хөдөө хаана ч гэсэн хүмүүсийн амьдрал үнэхээр хүндэрснийг хэлж болно. Төгрөгийн ханш байж болох доод хэмжээнд хүртлээ унасан, овоо гайгүй хөдөлж байсан Оюутолгой, Тавантолгой нь таг чиг болж зогсч, өрөнд баригдсан гээд л......
Энэ бүхэнд алдарт Н.Аланхуягийн бүтэлгүйтэл, Ч.Сайханбилэгийн сайхан амлалт яриа аль аль нь нөлөөлсөн.
Дээр нь 2008 оны сонгуулиар Говьсүмбэрийнхний итгэл хүлээлгээд УИХ-д сонгож байсан Я.Батсуурийг хорьж саатуулсан явдал ч энэ нөхөн сонгуулийн дүнд нөлөөлсөн л байх.
Гэхдээ МАН бас тийм сүрхийдээ олон нийт түүнд итгээд л, найдаад л байгаа юм уу гэвэл бас тийм биш. Чухам аргаа барсан даа л “за одоо АН ч бүтэхгүй нь ээ, яахав нөгөөд нь өгөөд үзье дээ” л гэж байгаа. Хоёр сульдсан морьтой хүн, яахав хэд хоног унаагүй юм гээд хөтөлж явсан морио унадагтай л адил хэрэг.
Өмнө өгүүлсэн “Сант марал”-ын судалгаагаар МАН бас л нийслэл хотод 16,2, хөдөөд 25,4 хувьтай гарсан юм шүү дээ.
Тэгэхээр МАН-ынхан нэг их баярлаад, өөрсдөө л ард түмний төлөө чухамхүү чөмгөө дундартал зүтгээд байсан болохоор биднийг л сонгож байна гэж хөөрөөд байх зүйл ер алга. Ямар эднийг “буйдантай суулт” хийлээ, Засгийн газарт хамтарч ороод, хэдэн луйварчнаа сайд болгочихлоо гэж дэмжиж байгаа биш.
Энд МАН-ын дарга М.Энхболд гэж нэг газрын наймаачин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат гэж нэг хийрхүү нөхдийн үүрэг өчүүхэн ч байхгүй. Өөрөөр хэлбэл дахин хэлэхэд МАН нэг их сайндаа ч энэ нөхөн сонгуульд ялчихсан юм биш.
Ард түмэн үнэхээр туйлдаж, яахаа мэдэхээ больж ээ.
Манай хамгийн жижиг, зарим сумаас жижиг Говьсүмбэр аймагт Иргэдийн хурлын нөхөн сонгууль болжээ. 2016 оны УИХ-ын сонгууль болохоос яг нэг жилийн өмнө болж байгаа энэ сонгуулийг парламентын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль ч гэж болно. Цагаан сарын барилдааныг монголчууд үндэсний их баяр надмын өнгө тодорхойлно гэдэг шиг жижигхэн ч гэсэн нэг аймагт болж байгаа энэ сонгууль ирэх жилийн их сонголтын өнгийг ямар нэгэн хэмжээгээр илэрхийлж байх шиг.Уг нь ч аймгийн Иргэдийн хурлын дөрвөн тойрогт 12 хүн нэр дэвшиж ердөө 3435 хүн л саналаа өгч л дээ.

0 Сэтгэгдэл