Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Сант марал: Намуудын нэр хүнд навс унажээ
Монголын улс төр, нийг¬мийн судалгааг олон жил дагнан хийж, ханатай гардаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны Сант марал төв ээлжит судалгааныхаа дүнг танилцууллаа. Энэ судалгааг Улаанбаатар хот болон Хэнтий, Увс, Төв, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгийн нийт 1200 иргэнийг хамруулан энэ оны гуравдугаар сарын 27-ноос эхлэн 15 хоногт хийсэн байна.
Энэ дүнгээс үзэхэд манайд тэргүүлэгч улс төрийн хүчин байхгүй болсныг харж болохоор байна. Нэн ялангуяа УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гээд улс орны гурван том эрх мэдлийг атгаж байгаа Ардчилсан намын рейтинг байж болох доод түвшиндээ хүрчээ.
Эрх баригч намын рейтинг Улаанбаатар хотод 19.6, хөдөөд 17.4 хувьтай л болсон байна. Сонгууль болоход ердөө ганцхан жил үлдээд байгаа үед ийм рейтингтэй байна гэдэг бол Ардчилсан нам 2000 оны ялагдлаа давтахад тун ойрхон байна гэсэн үг.
Гэхдээ Ардчилсан намын гол сөрөг хүчин МАН бас тийм их нэр хүндтэй байна уу гэвэл бас үгүй. МАН-ын рейтинг Улаанбаатар хотод 16.2, хөдөөд 25.4 байна.
Монголын улс төр, нийг¬мийн судалгааг олон жил дагнан хийж, ханатай гардаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны Сант марал төв ээлжит судалгааныхаа дүнг танилцууллаа. Энэ судалгааг Улаанбаатар хот болон Хэнтий, Увс, Төв, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгийн нийт 1200 иргэнийг хамруулан энэ оны гуравдугаар сарын 27-ноос эхлэн 15 хоногт хийсэн байна. Энэ дүнгээс үзэхэд манайд тэргүүлэгч улс төрийн хүчин байхгүй болсныг харж болохоор байна. Нэн ялангуяа УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гээд улс орны гурван том эрх мэдлийг атгаж байгаа Ардчилсан намын рейтинг байж болох доод түвшиндээ хүрчээ.
Эрх баригч намын рейтинг Улаанбаатар хотод 19.6, хөдөөд 17.4 хувьтай л болсон байна. Сонгууль болоход ердөө ганцхан жил үлдээд байгаа үед ийм рейтингтэй байна гэдэг бол Ардчилсан нам 2000 оны ялагдлаа давтахад тун ойрхон байна гэсэн үг.
Гэхдээ Ардчилсан намын гол сөрөг хүчин МАН бас тийм их нэр хүндтэй байна уу гэвэл бас үгүй. МАН-ын рейтинг Улаанбаатар хотод 16.2, хөдөөд 25.4 байна.
0 Сэтгэгдэл
























