Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Бага, дунд орлоготой иргэдэд зориулж түрээсийн орон сууц барина

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан 1300 айлын түрээсийн орон сууц захиалан бариулах ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Энэ ажилд зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлөхөд шаардагдах мөнгийг 2016, 2017, 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2016 онд хэрэгжүүлж, энэ хүрээнд нийслэлд 800 айлын, аймгийн төвүүдэд 60-аас доошгүй айлын түрээсийн орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ орон сууцанд амьдрах иргэдийн сард төлөх түрээсийн төлбөрийн дундаж хэмжээг Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас хоёр дахин бага байхаар тогтоож, 1300 айлын түрээсийн орон сууц барихад зарцуулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөх тооцоог гаргажээ.
Түрээсийн орон сууцны тогтолцоо бий болгосноор орон сууцны барилгыг бага, дунд орлоготой иргэдэд урт хугацаатайгаар түрээслэх боломжтой болно. Төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай иргэд тохилог орон сууцанд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэж, үүнтэй зэрэгцээд хот суурин газрын агаар, хөрсний бохирдол зохих хэмжээгээр буурна гэж тооцоолж байна. Түрээсийн төлбөрөөс тухайн орон сууцны барилгын засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх хуримтлал үүсгэж, ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулан ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

0 Сэтгэгдэл