Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан нам өнөөдрөөс эхлэн фракцигүй нам болсноо зарлалаа

Соёлын төв өргөөнд болж байгаа Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хүндэтгэлийн  хурал дээр АН-ын дарга З.Энхболд тавьсан илтгэлдээ ингэж хэллээ. Тэрээр  “Ардчилсан нам яг энэ өдрөөс эхлэн фракцигүй болж байгааг зарлаж байна.   Ардчилсан нам олон фракцид хуваагдалгүйгээр АН гэдэг ганц фракцийн төлөө нэгдэн ажиллах болно” гэсэн юм. Тэгвэл   тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “ Ардчилсан нам өнгөрсөн хоёр жил засгийн эрх барихдаа Монгол улсад сүүлийн 10 жил хийгдээгүй их ажлыг амжуулсан. Тухайлбал, Улаанбаатарт болон хөдөө орон нутгийг холбосон 2006 километр авто зам тавилаа. Мөн найман хувийн ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлсэн гээд олон амжилт байгаа”-г илтгэлтдээ дурдлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан