Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УИХ-ын даргыг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэв
Бага хуцаарай бээжин өвгөн минь
Энэ хулгайч монголчуудыг басамжлан дэрээлхэж байх шив.Бүх сайтад төлбөртэй сурталчилгаа хийгээд.Суртчилгаанд их хөрөнгө зарж байна аа
З.Энхболдыг огцруулах тэмцэл хийцгээе
худлаа хуцах юмааа
Монгол Улсын сайд М.Энхсайхан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ Тавантолгойн хэлэлцээний нөхцөл байдлыг буруу ойлгуулахуйц хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж үзэж байгаагаа хэллээ.

Ерөнхий сайд С.Сайханбилэг өчигдөр орой нийт телевизүүдээр олон нийтэд хандаж мэдээлэл хийх үеэрээ томоохон төслүүд, түүний дотор 6 жил ярьж буй Тавантолгойн төсөл гацаанаас гарч, хэлэлцээ амжилттай өндөрлөх тийшээ орж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар асуудлыг эцэслэн хэлэлцэх гэж байгаа гэж мэдээлсэн. Гэтэл УИХ-ын дарга чуулганыг нээж хэлсэн үгэндээ, "Нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана" гэсэн нь үндэсний аюулгүй байдлын баримтлалын заалтыг зөрчиж байна хэмээсэн. Харин М.Энхсайхан сайд энэ тооцоог ажлын хэсэг гаргаж, Засгийн газар болон ҮАБЗ-д танилцуулсан ба дээрх заалт зөрчигдөхгүй гэлээ. Түүнчлэн Тавантолгойн төслийн хэлэлцээний явцын ажлын хэсэг УИХ болон олон нийтэд тухай бүр танилцуулж ирсэн бөгөөд консорциумтай эцэслэн тохирсон дүнг зөвхөн Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээсэн. Үүний дараагаар Засгийн газар хүрсэн үр дүнг УИХ-д танилцуулах шатлалтай. Гэтэл Засгийн газарт танилцуулж амжаагүй асуудлаар З.Энхболд мэдэгдэл хийсэн гэж тэрбээр мэдээллээ. Сайдын мэдээллийг удахгүй бүрэн эхээр нь хүргэх болно.

0 Сэтгэгдэл
2015.04.06
2015.04.06
2015.04.06
2015.04.06