Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далайн дээрэмчдийн намыг Дээд шүүх бүртгэхээс татгалзжээ
      
Хэсэг залуус нэгдэн Далайн дээрэмчдийн нам байгуулахаар зарлан, их хурлаа хийсэн ч Монгол Улсын Дээд шүүх энэ насмыг бүртгэхээс татгалзсан байна. Намыг үсгэн байгуухаар санаачлагч Б.Тэгшжаргал энэ тухайд “намын нэрэнд дээрэмчин гэдэг үг орсон болохоор татгалзсан” гэжээ. Далайн дээрэмчдийн нам нь мэдээллийг арилжааны бус замаар чөлөөтэй солилцож, хувийн өмчийг хамгаалах, хууль тогтоомжийн шинэчлэл хийхэд гол анхаарлаа хандуулах зорилготой гэнэ.

Ийм нэртэй нам дэлхийн бусад орнуудад 40 орчим байдаг байна. Анхны Piratpartiet нэртэй нам шведэд улстөрч, мэдээллийн технологич Рикард Фальквинг санаачлан 2006 оны нэгдүгээр сарын 1-нд байгуулагдаж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан