ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цастай өглөө
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр олгоно
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Либерийн экс Ерөнхийлөгчид 80 жилийн ял төлөвлөжээ
Либерийн Ерөнхийлөгч асан Чарльз Тэйлор Олон улсын эрүүгийн шүүхээс ял сонсох нь тодорхой болоод байна. Гаагийн шүүхээс Чарльз Тэйлорыг 1991-2002 онд Сьерра-Леонд үргэлжилсэн иргэний дайнд босогчдыг дэмжин оролцсон хэмээн буруутгаж, дайны хэргээр ял оноохоор төлөвлөөд байгаа юм. Энэ хэргийнх нь төлөө түүнд 80 жилийн хорих ял төлөвлөөд байгаа ч Чарльз Тэйлор өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлж, өмгөөлөгчид нь ч дээрх шийтгэлийг хэтэрхий хүндэдсэн гэж эсэргүүцэж байна. Шүүхийн шийдвэр яаж ч гарсан Чарльз Тэйлор давж заалдана хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд хэрэв тэгэхээр бол энэ хэрэг дахин зургаан сар сунжрах төлөвтэй байна. Хэрэв шүүхээс Чарльз Тэйлорт ял эдлүүлэх шийдвэртээ баттай зогсвол түүнийг Их Британийн шоронд хорих ажээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл