Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Митт Ромни сонгуульд нэр дэвших нь тодорхой боллоо
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь бараг тодорхой болоод буй Митт Ромни намын сунгаан дахь ялалтаа улам баталгаажуулсаар байна. Тэрээр өчигдөр Техас мужид болсон сунгаанд төвөггүйхэн ялалт байгуулсан нь Бүгд найрамдах намаас нэр дэвших боломжийг нь бүрэн баталгаажууллаа гэж ажиглагчид дүгнэж байна. Митт Ромни Бүгд найрамдах намаас сонгуульд нэр дэвшихийн тулд 51 мужийн санал өгөх эрх бүхий 1144 төлөөлөгчийн дэмжлэгийг авах ёстой юм. Эдгээр төлөөлөгчийн дийлэнхийн дэмжлэгийг тэрээр аль хэдийнэ авсан бөгөөд зөвхөн 58 хүнийг л зөвшөөрүүлэх үлдээд байсан юм. Харин Техас муж дангаараа 152 төлөөлөгчтэй бөгөөд энэ мужийн сунгаанд ялснаар Митт Ромни 1144 төлөөлөгчийн босгоо ядах юмгүй давж байгаа аж. Тиймээс одоо Митт Ромниг ирэх наймдугаар сард болох Бүгд найрамдах намын их хурлаар нэр дэвшигч хэмээн батламжлах нь үлдээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь бараг тодорхой болоод буй Митт Ромни намын сунгаан дахь ялалтаа улам баталгаажуулсаар байна. Тэрээр өчигдөр Техас мужид болсон сунгаанд төвөггүйхэн ялалт байгуулсан нь Бүгд найрамдах намаас нэр дэвших боломжийг нь бүрэн баталгаажууллаа гэж ажиглагчид дүгнэж байна. Митт Ромни Бүгд найрамдах намаас сонгуульд нэр дэвшихийн тулд 51 мужийн санал өгөх эрх бүхий 1144 төлөөлөгчийн дэмжлэгийг авах ёстой юм. Эдгээр төлөөлөгчийн дийлэнхийн дэмжлэгийг тэрээр аль хэдийнэ авсан бөгөөд зөвхөн 58 хүнийг л зөвшөөрүүлэх үлдээд байсан юм. Харин Техас муж дангаараа 152 төлөөлөгчтэй бөгөөд энэ мужийн сунгаанд ялснаар Митт Ромни 1144 төлөөлөгчийн босгоо ядах юмгүй давж байгаа аж. Тиймээс одоо Митт Ромниг ирэх наймдугаар сард болох Бүгд найрамдах намын их хурлаар нэр дэвшигч хэмээн батламжлах нь үлдээд байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























