Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ: МАН 11 тэрбум төгрөг төлөхгүй бол Тусгаар тогтнолын ордныг өрөндөө өгөх ёстой
АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Тэд МАН-ыг Тусгаар тогтнолын ордон барихдаа улсын төсвөөс гаргуулж авсан 11 тэрбум төгрөгөө эргүүлж төлөх ёстой гэдэг шаардлага тавив. АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнээс зарим мэдээллийг тодрууллаа.
-Тусгаар тогтнолын ордныг барихад улсын төсвөөс гаргуулж авсан 11 тэрбум төгрөгийг буцаан төлөхгүй бол МАН-ын үйл ажиллагааг нь зогсооно гэсэн. Ямар хуулийн үндэслэлээр ингэж үзэж байгаа вэ?
-МАН 14,6 тэрбум төгрөгөөр Тусгаар тогтнолын ордныг барьсан тухай мэдээлэл маш их гарч байсан. Тухайн үед С.Баяр Ерөнхий сайд байхдаа улсын төсвөөс 11 тэрбум төгрөг гаргах шийдвэр гаргасан. Энэ бол баримт. УИХ-д нэр дэвших бол ямар нэг өргүй байх хуулийн шаардлага тавьдаг. Улс төрийн нам ч гэсэн үүнээс ялгаагүй. Өргүй байж сонгуульд оролцох ёстой. Улс төрийн намын тухай хуульд ч энэ талаар заасан. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос өргүй байж сонгуульд оролцох шаардлага тавьдаг. Өр төлбөрөө барагдуулаагүй бол хуулийн дагуу сонгуульд оролцох эрхийг хязгаарлах ёстой.
-Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ч гэсэн МАН өртэй байсан биз дээ?
-Тухайн үед эрх баригч нь МАН байсан учраас сонгуульд ч оролцуулаад, 11 тэрбум төгрөгийн өрөө барагдуулахгүй өдий хүртэл явлаа. Улс орон хүртэл гадаадаас өр зээл аваад түүнийгээ эргүүлэн төлдөг. Гэтэл улс төрийн нэг нам татвар төлөгчдийн мөнгөнөөс 11 тэрбум төгрөг авчихаад эргүүлэн төлөхгүй байж болохгүй.
-УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт өр төлбөр барагдуулахыг шаардсан бичиг өгсөн гэсэн?
-Тийм. УИХ-ын дарга, Ерөнхий сайд өр төлбөрийг барагдуулахад анхаарах хэрэгтэй. МАН-ынхан өөрсдийн эрх мэдлийг ашиглаж улсын төсвөөс мөнгө гаргуулсан бол түүнийгээ төлөх нь үүрэг. Үүргээ биелүүлэх ажлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд хийлгүүлэх ёстой.
-Төлбөр мөнгөө барагдуулахыг МАН-аас шаардаж хандсан уу. Хэрэв үүнийг хэрэгжүүлэхгүй бол дараагийн үйл ажиллагаа юу байх бол?
-Улс төрийн намын тухай хуульд улс төрийн нам байраа татвар төлөгчдийн мөнгөөр барих тухай заалт байхгүй. Хэрвээ өрөө төлж чадахгүй бол энэ байрыг улс өрөндөө авч, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, номын сан байрлуулж ч болно. Иргэн хүн өр төлбөрөө төлж чадахгүй бол байр юм уу, машинаа өгч, хохиролгүй болгодог шүү дээ.

0 Сэтгэгдэл