Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Ц.Элбэгдорж: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өргөн барина

Алдарт эхийн одонт ээжүүдийн ес дэх удаагийн чуулга уулзалт өчигдөр Төрийн ордны их танхинд болов. Уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. “Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүд ярьдаг асуудал биш, энэ асуудал бол Монголын асуудал юм. Эх хүүхдийн асуудал гэдэг бол Монголын төр анхаарал хандуулах асуудал. Энэ чиглэлээр ярьж хэлж ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн олон байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл, идэвхтэн эмэгтэйчүүддээ туйлын их талархаж явдгаа хэлье. Бид муу зүйлийг муу зүйлээр эмчилж чадахгүй. Хүчирхийллийг хүчирхийллээр эмчилж чадахгүй. Ийм учраас хүчирхийлэл, муу зүйлийн өөдөөс бид сайн алхам хийж, сайхан сэтгэл гаргаж хамтарч ажиллаж чадвал амжилтад хүрнэ. Энд яригдаж байгаа асуудлуудыг ил тод ярьдаг, олон нийтээрээ хэлэлцдэг, дахин давтан ярилцдаг байж л бодлого тодорхойлогчдын анхааралд хүрч, асуудал шийдэгдэнэ.
Удаад, хойшлоод байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ-ын ирэх хаврын чуулганд Ерөнхийлөгчийн хувьд би өөрөө өргөн барья гэж бодож байгаа. Бид эмэгтэйчүүдийн ТББ-ын төлөөлөлтэй уулзахдаа энэ асуудлыг ярьсан. Жилд энэ чиглэлд тодорхой алхам хийж, тодорхой дэвшил гаргачихсан байх юм бол болно. Бидний гаргаж байгаа зүйл төгс төгөлдөр болж чадахгүй ч дараа үе бидний гаргасан зам, гаргасан шийдвэрийн дутуу хөтүүг нэмээд сайжруулаад явах байх” гэлээ.
Алдарт эхийн одонт 1000 ээжийн чуулга уулзалтыг “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо”, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулдаг юм.

0 Сэтгэгдэл