Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

РИА Новости Ц.Элбэгдоржийн үгийг ташаа орчуулж, дуулиан тарьжээ

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Берлинд Германы канцлер Ангела Меркельтэй уулзаад хэлсэн үг Орос Монголын хооронд том асуудал үүсгэхдээ хүрээд байна. Оросын мэдээллийн РИА Новости агентлаг Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг мягмар гарагт дамжуулахдаа Хятад Европын холбосон хурдны төмөр зам нь Оросыг тойрох юм шиг дамжуулсан байна.
Риа Новости энэ үгийг “Бид Оросоос хамаарахгүйгээр шинэ төмөр зам тавих болно. БНХАУ-ын дарга Си Зинпинийг Улаанбаатар айлчлах үеэр Хятадаар дайрах транзит тээврийн тухай ярилцаж тохирсон. Бидэнд энэ талаар Хятадтай олон яриа хэлэлцээр бий” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ хэмээн дамжуулсан юм.
Харин Цахиагийн Элбэгдорж огт өөр утгаар хэлснийг Монголын болон европын хэвлэлүүд тэмдэглэж байна. Ц.Элбэгдорж “Монголд Оросын төмөр зам РЖД-тэй хамтарсан төсөл бий. Үүнээс гадна бид оросоос хамааралгүй шин төмөр зам барина. Бид БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр Хятадын бүхий л нутаг руу тээвэр хийх тухай ярилцсан. Энд Хятадтай хамтран төмөр замууд барих юм. Оростой ч ийм хэлэлцээр хийхийг хүсч байна” гэсэн байна.
Энэ нь мэдээж Хятадын нутаг руу тавих монголын бие даасан төсөл, төмөр замуудын тухай яриа байна.
Өөрийнх нь үгийг ташаа орчуулсан РИА Новости агентлагийн мэдээллийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттертээ “Энэ бол худал мэдээлэл. Нэг их асуудал үүсгэхгүй байхыг хүсье. Бид хөрштэйгээ дамжин өнгөрүүлэх тээврийн талаар хамтран ажиллалгүй яахав” гэж бичсэнийг baikal24.ru мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
neg teneg jum tv medegdel hiigeed hooloo olj ideh gej ...
Тийм байлгүй дээ. Манай хэвлэлийнхэн, сэтгүүлч нар аливаа мэдээллийг сайн шалгалгүй, нягтлалгүйгээр хуулбарлаж нийтэлдэг, өөрсдөө дүгнэх чадвар, боловсролгүйгээс гадныхны ярьсан зүйлийг хагас дутуу орчуулж ярьж сурсан нь онигоонд оруулж дуусгах юмаа. Тэгээд бас өөрсдийгөө сэтгүүлч нар гээд байгаа юм аа. Ичээсэй.
Хамгийн их уншсан