ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цастай өглөө
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр олгоно
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Баян Европын буруу эрхэлсэн хүүхэд Грекчүүд бүсээ чангалахыг хүсэхгүй байна
Дотоодын нийт бүтээгдэхүүн -215 тэрбум евро /2011/
Эдийн засгийн өсөлт- -6,2 /таван жил дараалан унасан/
Нэг хүнд ногдох ДНБ -19000 евро
Инфляц-1,9 хувь
Ядуурлын төвшин- Хүн амын 27,7 хувь буюу гурван сая нь амьжиргааны төвшнөөс доогуур амьдралтай
Жини коэффициент /баян ядуугийн ялгаа/ - 32,9
Дундаж цалин-21 мянган евро
Гадаад өр-583 тэрбум ам.доллар
Улсын өр -355 тэрбум ам.доллар /ДНБ-ий 165 хувьтай тэнцэнэ/
Төсвийн алдагдал-19 тэрбум /ДНБ-ий 9,1 хувьтай тэнцэнэ/
Улсын орлого-88 тэрбум евро
Улсын зарлага-107 тэрбум евро
Грекчүүд баян айлын эрх хүүхэд шиг л аашилж байна. Халамжлагч нь угийн хөрөнгө зоорь сайтай хөгшин тивийнхэн юм болохоор Грекийн буруугаар эрхэлсэн аашийг хэсэгтээ л тэсч, тэвчээд, хэрэгтэй мөнгө санхүүг нь гаргаад өгч байж чадна. Гэвч энэ бүхэн хэр удаан үргэлжлэх бол... Магадгүй Европын мөнгөний их авдар дундрахаас өмнө европчуудын тэвчээр алдарч гүйцэх биз ээ.
Ийм явдал болохын цондон саяхан Олон улсын валютын сангийн дарга Кристин Лагард болон грекчүүдийн хооронд өрнөсөн маргаанаас тодорхой харагдав. Сүүлийн хэдэн жил Европын холбооны өгсөн зээлээр л амь зогоож буй грекчүүдийг татвараа үнэнчээр төлж, улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулах хэрэгтэй хэмээн К.Лагард саяхан өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм. Тэрээр эдийн засгийн хямралын улмаас сүүлийн хэдэн жил бүсээ чангалж буй грекчүүдээс илүү Африкийн өлмөн зэлмүүн ядуус санаа зовоосон нөхцөлд амьдарч байгаа гэдгийг ч сануулсан. Гэтэл түүний үгийг грекчүүд хүлээн аваагүйгээр барахгүй, харин ч уурлаж бухимдан ОУВС-ын тэргүүний эсрэг Facebook кампани хүртэл зохион байгуулав. К.Лагардын үгийг сөрөгчдийн хэлж буйгаар бол грекчүүд эдийн засгийн хямралын улмаас ядарч туйлдталаа ажиллаж, татвараа хангалттай төлж байгаа бөгөөд энэ хүнд хэцүү цагт нь хэн ч тэднийг гоочилж, доромжлох ёсгүй гэсэн хатуу үгс чулууджээ. Олон нийтийн энэ бухимдлыг Грекийн улс төрийн намууд улам бүр дэвэргэж, удахгүй болох сонгуульд ялалт байгуулах төлөвтэй байгаа “Syrizia” намын дарга хүртэл ОУВС-ын тэргүүнийг үгээ буцаахыг шаардсан юм. Грекчүүдийн энэ их уур бухимдлаас эмээсэн хатагтай Кристин Лагард ч тэр даруйд мэдэгдэл хийж “Грекийн ард түмний өмнө тулгарсан бэрхшээл зовлонг сайтар ойлгож мэдэрч байгаа. Тийм ч учраас ОУВС танай улс орныг хямралаас гаргахын тулд төдийгөөс өдий хүртэл ажиллаж байгаа шүү” гэдгийг учирлажээ.
Энэ удаа ОУВС грекчүүдийн омог ихтэй зангийн өмнө буулт хийлээ. Гэвч дараагийн удаа тэвчиж тэсвэрлээд суухгүй л болов уу. Үнэн хэрэгтээ грекчүүдийн энэ занд Герман, Франц зэрэг Европын баян орны татвар төлөгчид аль хэдийнэ тэвчээр алдсан. Тэд грекчүүдийн менежмент муутай, үрэлгэн байдлын уршгаар үүссэн өрийн хямрал гээч бохир заваан асуудалтай тэмцэхээс залхаж гүйцээд байна. Грекчүүдийн өөрсдийнх нь буруугаас болсон хямралын төлөө Европын хөрөнгөтнүүд халаас руугаа гар дүрэн байж тэднийг аврах шаардлага байхгүй хэмээн унтууцаж, тус улсыг евро бүсээс хөөж гаргахыг эрх баригчдаасаа шаардаж буй билээ. Гэвч Грекийг евро бүсээс гарчихвал Европын холбоо, евро бүс, евро хэмээх буурал тивийнхний нэгдэл нягтралын дээд бэлгэ тэмдэг болсон өнгөрсөн зууны хамгийн том амжилтад нь ан цав гарна. Хэрэв өнөөдөр Грек Европын холбоог орхивол, маргааш Испани, Португали, Итали гээд хямарсан орнууд энэ холбооноос чөлөөтэй гараад явах үүд нээгдэх учраас евро бүсийн хагаралын эхлэл тавьсан ийм явдал гаргахгүйн тулд хүчээр ч болов барих хэрэгтэй байгаа юм. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл асар өндөр үнээр Грекийг евро бүсэд байлгаж, хоол нэхсэн ангаахай шиг ам руу нь хэдэн зуун тэрбумаар нь евро цутгах шийдвэрт Европын лидерүүд тууштай зогсч байгаа билээ. Европын холбоо харилцан хамаарлын гинжин хэлхээгээ таслахыг хүсэхгүй байгаа учраас тэднийг тийм ч амар тавиад явуулахгүй гэдгийг грекчүүд сайн мэдэж байгаа. Тийм ч учраас баян айлын буруу эрхэлсэн хүүхэд шиг авирлаж, Европын удирдагчдын үйлийг үзэж байна.
Нэг бол төрийн байгууллагынхаа ажилчдын цалинг тавьж чадахгүй данс нь улайчихаад зээл гуйна, тэгснээ удалгүй энэ зээлийг чинь авахгүй, дампуураад өгнө гэж зөрүүдлэнэ.
Хамгийн сүүлд ОУВС тус улсад 130 тэрбум еврогийн зээл өгөхөөр шийдэж, өнгөрсөн гуравдугаар сард 30 гаруй тэрбумыг нь шилжүүлсэн билээ. Одоо тэд энэ мөнгөөр амьдарч байгаа. Гэтэл удахгүй болох парламентын сонгуулийн дуулианаар улс төрийн хийрхэл дээд цэгтээ хүрч, бүсээ чангалахаас залхсан сонгогчдодоо таалагдахын тулд намууд нь Европын холбооны зээл тусламжаас татгалзана, цаашид санхүү мөнгөний хатуу бодлого барихгүй гэж ухуулж байна. Гэтэл одоогийн Засгийн газар нь болохоор ОУВС-гаас ирэх сарын эцэс гэхэд мөнгө орж ирэхгүй бол сангийн авдар нь хоосорч, төрийн ажлаа санхүүжүүлж чадахаа болино гэж мэдэгдэж байгаа. Ийнхүү эрх баригчид нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тийш харчихсан өөр өөр бодлого ярьж, сонгогчид нь болохоор цалин, хангамж сайтай сайхан амьдрал нэхсэн ийм нэг эрх улс Европын холбоог туйлдуулах шахаж байна. Грекчууд нийгмийн халамж хавтгайрсан урьдын сайхан цагаа үгүйлэн санагалзаж, тэр үеийг эргүүлэн авчрахыг эрх баригчдаасаа эцэс төгсгөлгүй шаардаж, одоо бараг жагсаал цуглаанаар мэргэшихдээ тулжээ.
Уг нь, цагийн сайханд Грек одоогийнх шиг ядарсан орон биш байв. Улсын болон хувийн нийт өмч хөрөнгө нь хоёр их наяд ам.доллараар хэмжигддэг энэ улс 11 сая хүн амтай. Нэг хүнд ногдох ДНБ нь 27 мянган ам.доллар. Үүгээрээ бол дэлхийд 29-д бичигддэг. Харин нийт эдийн засгийнхаа цар хэмжээгээр бол 37-д ордог байлаа. Гэтэл олон арван жил үргэлжилсэн төрийн буруу бодлого менежмент, хавтгайрсан халамж, өр зээл нь яван явсаар нэг л өдөр тэднийг хамраар нь газар хатгуулж, өдгөө таван жил хямралын ёроолоос гарч чадахгүй тарчилж байна. Грекийн төрийн буруу бодлогын үндэс суурь бүр дэлхийн II дайны дараа үеэс эхтэй гэдэг. Тэр үеэс Грекийн Засгийн газрыг барууны орнууд ерөнхийдөө удирдан хянаж эхэлсэн гэж ажиглагчид тэмдэглэдэг. Ялангуяа 1981-1993 оны хооронд барууны гар хөл болсон Засгийн газар маш муу бодлого явуулсны дүнд улсын өр нь ДНБ-ний 25 хувьтай тэнцэх хэмжээнд байснаа 115 хувь хүртэл өссөн байдаг.Тус улсын аж үйлдвэрийн салбар зогсох шахаж, төрийн албаны бүтэц бүрэлдэхүүн данхайж эхэлсэн бөгөөд авлига гаарчээ. Хамгийн гол нь улсын өр жилээс жилд нэмэгдэж байв. Грекийн Засгийн газар ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэхгүй төрийн албан хаагч нэртэй хэдэн сая цагаан захтнуудынхаа цалинг хүчрэхээ больж ирсэн тул ирээдүйгээсээ мөнгө хулгайлах буюу тэтгэврийн сангаасаа мөнгө зээлж өнөө маргаашаа аргацааж эхэлжээ. Тэгсэн атлаа нийгмийн халамжид төсвийнхөө дийлэнх хэсгийг тавиад өгчихдөг байсан учир грекчүүд ч энэ муу занд нь автаж, угаасаа тийм байх ёстой мэтээр ойлгоод сурчихжээ. Энэ бүхэн өнөөгийн ужиг хямралын үндсийг тавьсан бөгөөд хэтэрхий олон жилийн бугшиж бугларсан ялзрал дээр үндэслэсэн учраас Грекийн эдийн засаг амархан сэхэл авч чадахгүй, сүүлийн таван жилийн турш Европын холбоо, ОУВС-гийн зээл тусламжаар амь тариа залгуулж байгаа билээ.
Гэтэл энэ бодит үнэнийг грекчүүд хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Хүлээн зөвшөөрсөн нэг хэсэг нь ч хямралыг өөрсдийнх нь буруу биш, улстөрчид, эрх баригчдынх нь алдаа гэж үзэж байгаа учраас эдийн засгаа сайжруулахын тулд хэрэгжүүлэх шаардлагатай бүс чангалах бодлого мэтийн тухай сонсохыг ч хүсэхгүй байгаа юм. Тиймдээ ч саяхан болоод өнгөрсөн ч үр дүн нь хүчингүй болж, дахин явуулахаар зарлаад байгаа парламентын сонгуульд бүс чангалах бодлогын эсрэг байр суурьтай улс төрийн намууд илүү рейтингтэй явж байна. Үүгээр грекчүүд Европын эрх баригчдад бас тэдний зээл тусламжид “no” гэсэн хариу өгч байна гэж ойлгож болно. Гэвч тэднийг ингэж зөрүүдэллээ гээд Европын холбоо зөнд нь хаячихаж чадахгүй байгаад л асуудлын гол нь байгаа билээ.

Эдийн засгийн өсөлт- -6,2 /таван жил дараалан унасан/
Нэг хүнд ногдох ДНБ -19000 евро
Инфляц-1,9 хувь
Ядуурлын төвшин- Хүн амын 27,7 хувь буюу гурван сая нь амьжиргааны төвшнөөс доогуур амьдралтай
Жини коэффициент /баян ядуугийн ялгаа/ - 32,9
Дундаж цалин-21 мянган евро
Гадаад өр-583 тэрбум ам.доллар
Улсын өр -355 тэрбум ам.доллар /ДНБ-ий 165 хувьтай тэнцэнэ/
Төсвийн алдагдал-19 тэрбум /ДНБ-ий 9,1 хувьтай тэнцэнэ/
Улсын орлого-88 тэрбум евро
Улсын зарлага-107 тэрбум евро
Грекчүүд баян айлын эрх хүүхэд шиг л аашилж байна. Халамжлагч нь угийн хөрөнгө зоорь сайтай хөгшин тивийнхэн юм болохоор Грекийн буруугаар эрхэлсэн аашийг хэсэгтээ л тэсч, тэвчээд, хэрэгтэй мөнгө санхүүг нь гаргаад өгч байж чадна. Гэвч энэ бүхэн хэр удаан үргэлжлэх бол... Магадгүй Европын мөнгөний их авдар дундрахаас өмнө европчуудын тэвчээр алдарч гүйцэх биз ээ.
Ийм явдал болохын цондон саяхан Олон улсын валютын сангийн дарга Кристин Лагард болон грекчүүдийн хооронд өрнөсөн маргаанаас тодорхой харагдав. Сүүлийн хэдэн жил Европын холбооны өгсөн зээлээр л амь зогоож буй грекчүүдийг татвараа үнэнчээр төлж, улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулах хэрэгтэй хэмээн К.Лагард саяхан өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм. Тэрээр эдийн засгийн хямралын улмаас сүүлийн хэдэн жил бүсээ чангалж буй грекчүүдээс илүү Африкийн өлмөн зэлмүүн ядуус санаа зовоосон нөхцөлд амьдарч байгаа гэдгийг ч сануулсан. Гэтэл түүний үгийг грекчүүд хүлээн аваагүйгээр барахгүй, харин ч уурлаж бухимдан ОУВС-ын тэргүүний эсрэг Facebook кампани хүртэл зохион байгуулав. К.Лагардын үгийг сөрөгчдийн хэлж буйгаар бол грекчүүд эдийн засгийн хямралын улмаас ядарч туйлдталаа ажиллаж, татвараа хангалттай төлж байгаа бөгөөд энэ хүнд хэцүү цагт нь хэн ч тэднийг гоочилж, доромжлох ёсгүй гэсэн хатуу үгс чулууджээ. Олон нийтийн энэ бухимдлыг Грекийн улс төрийн намууд улам бүр дэвэргэж, удахгүй болох сонгуульд ялалт байгуулах төлөвтэй байгаа “Syrizia” намын дарга хүртэл ОУВС-ын тэргүүнийг үгээ буцаахыг шаардсан юм. Грекчүүдийн энэ их уур бухимдлаас эмээсэн хатагтай Кристин Лагард ч тэр даруйд мэдэгдэл хийж “Грекийн ард түмний өмнө тулгарсан бэрхшээл зовлонг сайтар ойлгож мэдэрч байгаа. Тийм ч учраас ОУВС танай улс орныг хямралаас гаргахын тулд төдийгөөс өдий хүртэл ажиллаж байгаа шүү” гэдгийг учирлажээ.
Энэ удаа ОУВС грекчүүдийн омог ихтэй зангийн өмнө буулт хийлээ. Гэвч дараагийн удаа тэвчиж тэсвэрлээд суухгүй л болов уу. Үнэн хэрэгтээ грекчүүдийн энэ занд Герман, Франц зэрэг Европын баян орны татвар төлөгчид аль хэдийнэ тэвчээр алдсан. Тэд грекчүүдийн менежмент муутай, үрэлгэн байдлын уршгаар үүссэн өрийн хямрал гээч бохир заваан асуудалтай тэмцэхээс залхаж гүйцээд байна. Грекчүүдийн өөрсдийнх нь буруугаас болсон хямралын төлөө Европын хөрөнгөтнүүд халаас руугаа гар дүрэн байж тэднийг аврах шаардлага байхгүй хэмээн унтууцаж, тус улсыг евро бүсээс хөөж гаргахыг эрх баригчдаасаа шаардаж буй билээ. Гэвч Грекийг евро бүсээс гарчихвал Европын холбоо, евро бүс, евро хэмээх буурал тивийнхний нэгдэл нягтралын дээд бэлгэ тэмдэг болсон өнгөрсөн зууны хамгийн том амжилтад нь ан цав гарна. Хэрэв өнөөдөр Грек Европын холбоог орхивол, маргааш Испани, Португали, Итали гээд хямарсан орнууд энэ холбооноос чөлөөтэй гараад явах үүд нээгдэх учраас евро бүсийн хагаралын эхлэл тавьсан ийм явдал гаргахгүйн тулд хүчээр ч болов барих хэрэгтэй байгаа юм. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл асар өндөр үнээр Грекийг евро бүсэд байлгаж, хоол нэхсэн ангаахай шиг ам руу нь хэдэн зуун тэрбумаар нь евро цутгах шийдвэрт Европын лидерүүд тууштай зогсч байгаа билээ. Европын холбоо харилцан хамаарлын гинжин хэлхээгээ таслахыг хүсэхгүй байгаа учраас тэднийг тийм ч амар тавиад явуулахгүй гэдгийг грекчүүд сайн мэдэж байгаа. Тийм ч учраас баян айлын буруу эрхэлсэн хүүхэд шиг авирлаж, Европын удирдагчдын үйлийг үзэж байна.
Нэг бол төрийн байгууллагынхаа ажилчдын цалинг тавьж чадахгүй данс нь улайчихаад зээл гуйна, тэгснээ удалгүй энэ зээлийг чинь авахгүй, дампуураад өгнө гэж зөрүүдлэнэ.
Хамгийн сүүлд ОУВС тус улсад 130 тэрбум еврогийн зээл өгөхөөр шийдэж, өнгөрсөн гуравдугаар сард 30 гаруй тэрбумыг нь шилжүүлсэн билээ. Одоо тэд энэ мөнгөөр амьдарч байгаа. Гэтэл удахгүй болох парламентын сонгуулийн дуулианаар улс төрийн хийрхэл дээд цэгтээ хүрч, бүсээ чангалахаас залхсан сонгогчдодоо таалагдахын тулд намууд нь Европын холбооны зээл тусламжаас татгалзана, цаашид санхүү мөнгөний хатуу бодлого барихгүй гэж ухуулж байна. Гэтэл одоогийн Засгийн газар нь болохоор ОУВС-гаас ирэх сарын эцэс гэхэд мөнгө орж ирэхгүй бол сангийн авдар нь хоосорч, төрийн ажлаа санхүүжүүлж чадахаа болино гэж мэдэгдэж байгаа. Ийнхүү эрх баригчид нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тийш харчихсан өөр өөр бодлого ярьж, сонгогчид нь болохоор цалин, хангамж сайтай сайхан амьдрал нэхсэн ийм нэг эрх улс Европын холбоог туйлдуулах шахаж байна. Грекчууд нийгмийн халамж хавтгайрсан урьдын сайхан цагаа үгүйлэн санагалзаж, тэр үеийг эргүүлэн авчрахыг эрх баригчдаасаа эцэс төгсгөлгүй шаардаж, одоо бараг жагсаал цуглаанаар мэргэшихдээ тулжээ.

Гэтэл энэ бодит үнэнийг грекчүүд хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Хүлээн зөвшөөрсөн нэг хэсэг нь ч хямралыг өөрсдийнх нь буруу биш, улстөрчид, эрх баригчдынх нь алдаа гэж үзэж байгаа учраас эдийн засгаа сайжруулахын тулд хэрэгжүүлэх шаардлагатай бүс чангалах бодлого мэтийн тухай сонсохыг ч хүсэхгүй байгаа юм. Тиймдээ ч саяхан болоод өнгөрсөн ч үр дүн нь хүчингүй болж, дахин явуулахаар зарлаад байгаа парламентын сонгуульд бүс чангалах бодлогын эсрэг байр суурьтай улс төрийн намууд илүү рейтингтэй явж байна. Үүгээр грекчүүд Европын эрх баригчдад бас тэдний зээл тусламжид “no” гэсэн хариу өгч байна гэж ойлгож болно. Гэвч тэднийг ингэж зөрүүдэллээ гээд Европын холбоо зөнд нь хаячихаж чадахгүй байгаад л асуудлын гол нь байгаа билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл