ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цастай өглөө
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр олгоно
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Хатан хаан II Элизаветагийн тухай 36 сонирхолтой баримт

Их Британи,Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизавета хаан ширээнд суугаад өдгөө нэг жарныг ардаа орхижээ. Хаан ширээнд заларсны очир эрдэнийн ойгоо бүтэн жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэж буй хатан хааны тухай сонирхолтой баримтуудыг түүвэрлэн уншигчдадаа хүргэж байна.
1. Хатан хааны жинхэнэ төрсөн өдөр нь 1926 оны дөрөвдүгээр сарын 21 боловч ойн баярыг нь жил бүрийн зургадугаар сард тэмдэглэдэг уламжлалтай.
2. Хатан хаан II Элизаветатай нэгэн цаг үед амьдарч буй эзэн хаадаас 60 жил төр барьж, очир эрдэнийн ой тэмдэглэсэн гурван л хүн бий. Тэд бол Тайландын эзэн хаан Бумибол Адулядж, Малайзын Жохор мужийн Султан, Японы эзэн хаан Хирохито юм.
3. Харин Их Британийн түүхэнд хаан ширээнд суусны очир эрдэнийн ойгоо тэмдэглэсэн ганцхан хүн Элизаветагаас өмнө байдаг нь хатан хаан Виктория юм. Тэрээр 1897 онд 77 насандаа очир эрдэнийн ой тэмдэглэж байсан бол II Элизавета 86 насандаа энэ ойг үзэж байна.
4. Тэрээр 2002 онд хаант төр барьсны алтан ой буюу 50 жилийн ойгоо тэмдэглэсэн хамгийн ахмад хатан хаан болсон юм.

5. 1952 оноос хойш хатан хаан 404500 хүнд цол хэргэм, шагнал олгожээ.
6. Тэрээр өнгөрсөн 60 жилийн хугацаанд 3,5 сая албан захидал хүлээн авчээ.
7. Түүний үед Их Британи 12 Ерөнхий сайдын нүүр үзсэн байдаг. Уинстон Черчиллээс эхлээд Дэвид Камерун хүртэл 12 Засгийн газрын тэргүүнтэй тэрээр ажиллажээ. Тэгвэл түүнийг төр барих хугацаанд АНУ-д мөн 12 Ерөнхийлөгч солигдсон бөгөөд католик шашинтнууд зургаан пап ламыг өргөмжилж амжжээ.
8. II Элизаветаг хаан ширээнд сууснаас хойш Их Британийн хоёр Ерөнхий сайд төрсөн байдаг. Экс Ерөнхий сайд Тони Блэйр 1953 онд төрсөн бол одоогийн Ерөнхий сайд Дэвид Камерун 1966 онд мэндэлсэн юм.
9. Хатан хааны ордноос зохион байгуулдаг хүлээн авалт, албан ёсны зоог, үдэшлэг, найр цэнгээнд жилдээ 50 мянга гаруй зочин уригддаг. Түүнийг хатан хаан болсноос хойш давхардсан тоогоор 1,5 сая шахам хүн Букингэмийн ордны хүлээн авалтад оролцжээ.
10. Хатан хаан 600 гаруй хандивын байгууллагыг дэмжиж, ивээн тэтгэж ажилладаг.
11. 60 жилийн хугацаанд хатан хаан хилийн чанадад 261 удаа төрийн дээд хэмжээний айлчлал, 96 улсад албан ёсны айлчлал хийж, 116 оронд очиж үзжээ.
12. Хатан хааны хамгийн их айлчилсан улс бол Канад. Тэрээр Канадад 22 удаа, Австралид 16, Шинэ Зеландад 10, Ямайкад зургаан удаа зочилж байв. Мөн тэрээр жил бүр шахам Эдинбургт очдог юм.
13. Хатан хаан францаар ус цас шиг ярьдаг бөгөөд гадаадад төрийн айлчлал хийх, олон нийтэд үг хэлэх үедээ орчуулагчгүйгээр өөрөө ярьдаг байна.
14. Хатан хаан хилийн чанадад айлчлахдаа ихэвчлэн “Британниа” хувийн хөлөг онгоцоороо зорчдог. 1954 оноос хатан хааны гэр бүлийн үйлчилгээнд явж эхэлсэн “Британниа” хөлөг нийтдээ 1,6 сая километр зам туулсан байдаг.

15. Хатан хаан албан ёсны айлчлалаа цуцалсан тохиолдол 1974 онд ганцхан удаа тохиолдож байжээ. Түүнийг Австрали, Индонезид зочилж явах үеэр эх оронд нь хугацаанаас өмнө сонгууль зарласан учир буцах ёстой болжээ.
16. 1986 онд Хятадад айлчилсан Британийн анхны язгууртан нь Элизавета II болсон юм.
17. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаанд дэлхийн өнцөг булан бүрээс сонин хачин бэлэг илгээх нь олонтаа. Ялангуяа төрөл бүрийн амьтад бэлгэнд ирдэг бөгөөд хатан хааны ордон асарч хамгаалж чадахгүй учир Лондонгийн амьтны хүрээлэнд хүлээлгэж өгдөг байна. Жишээлбэл, дэлхийн хамгийн царай муутай бас удаан амьтан гэгддэг амьт баавгай, минж, ирвэс бэлгэнд ирж байснаас гадна ханборгоцой, өндөг, эмгэн хумс гээд санаанд оромгүй зүйлс ч бэлэглэж байжээ.
18. Хатан хаан Эдинбургийн гүнтэй 1947 оны арваннэгдүгээр сарын 20-нд хуримаа хийсэн билээ. Сонирхолтой нь, тухайн үед цаг төр хэцүү байсан учир хуримын даашинзаа авахын тулд хувцасны купон цуглуулж байсан гэдэг. Түүний хуримын даашинз Хятадын хүр хорхойн торгоор хийсэн тансаг даашинз байсан юм.

19. Их Британийн түүхэнд очир эрдэнийн хурим буюу хуримынхаа 60 жилийн ойг тэмдэглэсэн хаан, хатан түүнээс өөр байдаггүй.
20. Тэрээр 1960 онд хунтайж Эндрьюг төрүүлснээр хаан ширээнд сууж байхдаа амаржсан анхны хатан хаан болов.
21. Хатан хааны адисласан 30 хүүхэд байдаг.
22. Хатан хаан жил бүрийн зул сарын баяраар зуугаас дээш настай ахмадууддаа баярын цахилгаан илгээдэг. Тэрээр ийм захидал 175 мянгыг илгээж байсан бол хуримынхаа очир эрдэнийн ойгоор 540 мянган хосод баярын цахилгаан илгээсэн байна. Харин ойр дотныхон болон бусад улс орны төрийн тэргүүн, хаад ноёдод зул сарын баярын мэнд хүргэхээр 37500 ил захидал явуулж байжээ. Дашрамд сонирхуулахад, тэрээр 1976 онд анх удаа и-мэйл явуулж үзжээ. Түүний мэйлийг Британийн армийн цэргүүд хүлээн авсан юм.
23. Хатан хаан жил бүрийн зул сараар ордныхоо албан хаагчдад тараахаар 90 мянган ширхэг амтат боов хийлгэдэг. Энэ уламжлал VI Жорж хааны үеэс тогтсон аж. Үүнээс гадна эрхэм дээдэс бүх албан хаагчдаа зул сарын бэлэг өгдөг юм.
24. II Элизавета зураг авах тун дуртай бөгөөд гэр бүлийнхээ зургийг өөрөө авах гэж хичээдэг гэнэ. Хатан хааны хүү, Йоркийн гүн Эндрью ч зургийн хоббитой бөгөөд ээжийнхээ олон арван зургийг авч байсны нэг нь хаан ширээнд суусны алтан ойн албан ёсны гэрэл зургаар сонгогдож байжээ.
25. Тэрээр 129 удаа албан ёсны хөрөг зураг авахуулж байсны хоёрт нь л нөхөртэйгөө хамт гарсан байдаг. Тэрээр хамгийн анхны хөрөг зургаа 1933 онд долоон настай байхдаа авахуулж байв.

26. Хатан хаан хүүхэд байхдаа үггүй жүжиглэдэг пантомимо урлагт хүч үзэж байжээ. Тэрээр Дэлхийн II дайны үед “Үнсгэлжин” жүжигт тоглож байжээ.
27. Түүний хаант төр барьж байх хугацаандаа хийсэн чухал шинэчлэлийн нэг бол Букингэмийн ордныг олон нийтэд нээлттэй болгосон явдал юм. Хатан хааны гэр бүлийн ховор нандин цуглуулгыг нийтэд дэлгэн үзүүлэхээр 1962 онд анх Букингэмийн ордон олон нийтийн өмнө үүдээ нээж байжээ.
28. 2002 онд хатан хааны хаан ширээнд заларсны 50 жилийн ойгоор Букингэмийн ордонд сонгодог болон поп хөгжмийн тоглолтыг анх удаа зохион байгуулжээ. Уг тоглолтыг дэлхий даяар 200 сая хүн хүлээн авч үзсэн бөгөөд тоглолтын бичлэгийг СD болгон худалдаалсан нь 100 мянган хувь борлогдож, хатан хаан алтан дискийн эзэн болжээ.
29. Хатан хаан жил бүр парламентын чуулганы нээж, үг хэлдэг. Энэ уламжлал 1959, 1963 онд хоёр удаа л эвдэгдсэн юм. Тэр үед хатан хаан хунтайж Эндрью, Эдвард нарыг тээж байсан юм.
30. Хатан хаан сансрын нисгэгчдэд хүндэтгэлтэй ханддаг. Тэрээр сансарт ниссэн анхны эрэгтэй Юрий Гагарин, анхны эмэгтэй Валентин Терешкова, саранд хүрсэн анхны эрэгтэй Нейл Армстронг нарыг Букингэмийн ордондоо хүлээн авч байв.
31. Эрхэм дээдэс хаан ширээнд сууснаас хойш 30 гаруй нохойтой байжээ. Одоо тэрээр таван нохойтой бөгөөд Эмма, Линнет, Монти, Холли, Уиллоу гэдэг нэртэй гэнэ. Нэг удаа түүний нохойд виски өгсөн хэргээр ордны үйлчлэгч нь зэргээ бууруулан шийтгэж байсан тохиолдол бий.

32. Хатан хаанд үнэт эдлэлийн арвин баялаг цуглуулга бий. Үнэт эдлэлийнх дийлэнх нь гоёмсог титмүүд бөгөөд заримыг нь үе уламжлан өвлөн авсан бол зарим нь бэлгэнд иржээ. Тухайлбал, дэлхийн хамгийн том ягаан алмааз бүхий титэм болон Австралийн нэгэн зүйл модны навчийг дүрсэлсэн асар үнэтэй энгэрийн зүүлтийг тус улсын Засгийн газраас түүнд бэлэглэж байсан юм.
33. Хатан хаан 1992 онд “Sun” сонины шүүхэд өгч байсан удаатай. Тус сонины хатан хааны ард түмэндээ хандаж хэлэх гэж байсан үгийг хоёр өдрийн өмнө хэвлэчихсэн аж. Эрхэм дээдсийг шүүхэд хандсаны дараа сонин түүнээс хүлцэл өчиж, 200 мянган ам.долларын торгууль төлснийг буяны байгууллагад хандивлаж байжээ.
34. Хатан хааны эзэмшилд 88 хун багтдаг. Хатан хааны эрхэмсэг хунгууд Темза голд тусгай хамгаалагчийн халамж асаргаанд нутаглаж байдаг. Тэднээс гадна Их Британийн бүх гол мөрөнд байх халим, дельфин, аварга загаснууд хатан хааны эзэмшилд багтдаг юм. 1324 онд II Эдвард хаан улсынхаа нутаг дэвсгэрт байх бүх гол мөрний халим, аварга загасуудыг хааны мэдлийнх гэж тунхагласан нь өнөө хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж.
35. Хатан хаан 2010 оны арваннэгдүгээр сард “Facebook”-т нэгдсэн бол түүнээс жилийн өмнө 2009 онд “Twitter”-т нэгдсэн юм. Мэдээж, хатан хаан өөрөө жиргэдэггүй бөгөөд Букингэмийн ордныхон шинэ мэдээ мэдээллээ үүгээр дамжуулан цацдаг. Хатан хааны “Twitter” өөр ганцхан л хуудас дагадаг нь Уэльсийн хунтайжийн албан өргөө болох Кларенсийн ордны “Twitter” юм.

36. Хатан хаан II Элизавета бол Их Британид жолооны үнэмлэхгүйгээр машин барих эрхтэй цорын ганц хүн юм. Тэрээр бас машиндаа номер хадахгүйгээр явах эрхтэй. Эрхэм дээдэс 1945 онд Британийн армид элсэх үедээ жолоо барьж сурчээ. Тэрээр армийн эмэгтэйчүүдийн хэсэгт Ерөнхий сайд Уинстон Черчиллийн охинтой хамт элсч байжээ.

0 Сэтгэгдэл