Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Есүс хэзээ бурхан болсныг тогтоожээ
Израилийн Сөнөсөн тэнгис орчимд судалгаа хийсэн хэсэг геологичид Есүс Христ хэзээ таалал төгссөнийг тогтоожээ.Тэд Есүсийг манай эриний 33 оны дөрөвдүгээр сарын гуравны баасан гаригт бурхан болсон гэж нотолж байна. Судлаачид Есүсийн тэнгэрт хальсан өдрийг тогтоохдоо Библь сударт өгүүлснийг ил болгожээ. Библийн 27 дугаар бүлгийн Мэттьюгийн дуулалд Есүс таалал төгссөн өдрийн тухай өгүүлэхдээ газар тэнгэр доргин хөдөлж, чулууд хага үсрэн, булш нь өөрөө онгойсон гэсэн байдаг. Үүгээр бол Есүс бурхан болсон өдөр хүчтэй газар хөдөлсөн гэж судлаачид үзэн, түүний амьдарч байсан цаг үед тохиолдсон газар хөдлөлтүүдийн он цагийг тогтоох гэж оролджээ. Ингээд Йерусалимаас 13 милийн зайд орших Сөнөсөн тэнгис орчимд геологийн судалгаа хийгээд манай эриний 33 оны дөрөвдүгээр сарын 3-нд газар хөдөлсөн болохыг тогтоожээ. Тиймээс энэ газар хөдлөлт болсон өдөр Есүс тэнгэрт хальжээ гэж тэд үзэж байгаа аж.
Израилийн Сөнөсөн тэнгис орчимд судалгаа хийсэн хэсэг геологичид Есүс Христ хэзээ таалал төгссөнийг тогтоожээ.Тэд Есүсийг манай эриний 33 оны дөрөвдүгээр сарын гуравны баасан гаригт бурхан болсон гэж нотолж байна. Судлаачид Есүсийн тэнгэрт хальсан өдрийг тогтоохдоо Библь сударт өгүүлснийг ил болгожээ. Библийн 27 дугаар бүлгийн Мэттьюгийн дуулалд Есүс таалал төгссөн өдрийн тухай өгүүлэхдээ газар тэнгэр доргин хөдөлж, чулууд хага үсрэн, булш нь өөрөө онгойсон гэсэн байдаг. Үүгээр бол Есүс бурхан болсон өдөр хүчтэй газар хөдөлсөн гэж судлаачид үзэн, түүний амьдарч байсан цаг үед тохиолдсон газар хөдлөлтүүдийн он цагийг тогтоох гэж оролджээ. Ингээд Йерусалимаас 13 милийн зайд орших Сөнөсөн тэнгис орчимд геологийн судалгаа хийгээд манай эриний 33 оны дөрөвдүгээр сарын 3-нд газар хөдөлсөн болохыг тогтоожээ. Тиймээс энэ газар хөдлөлт болсон өдөр Есүс тэнгэрт хальжээ гэж тэд үзэж байгаа аж. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























