Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Д.Медведев намын дарга болов
Оросын Ерөнхий сайд Д.Медведев төлөвлөсөн ёсоороо “Нэгдмэл Орос” намын дарга боллоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сард намын даргын суудлаасаа албан ёсоор татгалзсан В.Путин өөрийнхөө оронд Д.Медведевийг тавих бодолтой байгаагаа мэдэгдсэн. Энэ дагуу өнгөрсөн амралтын өдөр “Нэгдмэл Орос” нам их хурлаа хийж, Д.Медведевийг даргаараа сонгожээ. Тэрээр Ерөнхий сайд болсныхоо дараа буюу энэ сарын 22-нд “Нэгдмэл Орос” намд гишүүнээр элссэн юм. Д.Медведевийн хувийн карьерын хувьд нэр хүнд нь унаж буй “Нэгдмэл Орос” намтай холбогдох нь тийм ч сайн зүйл биш гэж ажиглагчид хэлж байгаа ч В.Путиний хүсэлтээр намын даргын суудал түүнд ядах юмгүй очлоо.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























