Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
“Eurovision”-д Шведийн дуучин түрүүллээ
Европ тивийн урлаг соёлын хамгийн том наадам болох “Eurovision” тэмцээнд Шведийн дуучин Лорин “Euphoria” дуугаараа түрүүллээ. “Swedish Idol” шоу тэмцээний ялагч болсноор улсдаа шинэ од болон тодроод байгаа Лорин “Eurovision”-д ч анхнаасаа рейтинг өндөртэй явсан юм. Азербайжаны нийслэл Бакуд зохион байгуулагдсан “Eurovision”-ы 57 дахь наадмын финалын шатанд 26 орон өрсөлдсөнөөс Швед, Орос Серби, Азербайжаны оролцогчид үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авчээ.
“Eurovision”-ы ялагчийг тодруулахдаа олон нийтийн теле санал асуулгын дүнг харгалзан үздэг юм. Энэ удаагийн наадмыг Европ даяар 125 сая хүн шууд хүлээн авч үзсэнээс Лорин 325 оноогоор бусдыгаа тэргүүлсэн байна. Үзэгчид, ялангуяа оросууд “Бурановские бабушки” хамтлагаа хүчтэй дэмжиж байсан ч эмээ нар энэ удаа хараахан тэмцээнд түрүүлж чадсангүй. Төрөлх Бурановодоо сүм барихын тулд “Eurovision”-д оролцсон тэдний үзүүлбэр олон сая үзэгчийг хөгжөөсөн боловч европчууд арай орчин үеийн сонголт хийлээ.
Европ тивийн урлаг соёлын хамгийн том наадам болох “Eurovision” тэмцээнд Шведийн дуучин Лорин “Euphoria” дуугаараа түрүүллээ. “Swedish Idol” шоу тэмцээний ялагч болсноор улсдаа шинэ од болон тодроод байгаа Лорин “Eurovision”-д ч анхнаасаа рейтинг өндөртэй явсан юм. Азербайжаны нийслэл Бакуд зохион байгуулагдсан “Eurovision”-ы 57 дахь наадмын финалын шатанд 26 орон өрсөлдсөнөөс Швед, Орос Серби, Азербайжаны оролцогчид үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авчээ. “Eurovision”-ы ялагчийг тодруулахдаа олон нийтийн теле санал асуулгын дүнг харгалзан үздэг юм. Энэ удаагийн наадмыг Европ даяар 125 сая хүн шууд хүлээн авч үзсэнээс Лорин 325 оноогоор бусдыгаа тэргүүлсэн байна. Үзэгчид, ялангуяа оросууд “Бурановские бабушки” хамтлагаа хүчтэй дэмжиж байсан ч эмээ нар энэ удаа хараахан тэмцээнд түрүүлж чадсангүй. Төрөлх Бурановодоо сүм барихын тулд “Eurovision”-д оролцсон тэдний үзүүлбэр олон сая үзэгчийг хөгжөөсөн боловч европчууд арай орчин үеийн сонголт хийлээ.
0 Сэтгэгдэл
























