Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “В1, Тогтвортой” болсныг Moody’s агентлаг зарлалаа
Аравдугаар сарын 20-ноос мопед, скүүтер, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулахгүй
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа
Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ
Монгол багш “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо
"Улаанбаатар метро" төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байна
НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА, УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ДЦС-5 төслийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар баталлаа
Грекийг евро бүсэд үлдээх нь зөв гэж Их найм үзлээ
Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч Их найман орны удирдагчид өнгөрсөн амралтын өдрүүдийг АНУ-ын үе үеийн төрийн тэргүүний очих дуртай Кэмп Дэвидийн зусланд өнгөрүүлэв. Гэхдээ тэд энд амарч зугаалах гэж ирсэнгүй, дэлхий нийтийн хэмжээнд толгой өвтгөсөн олон асуудлын талаар байр сууриа нэгтгэх гэж цугласан юм. Мэдээж, лидерүүдийн толгой гашилгасан асуудлуудын тоонд евро бүсийн хямралаас эхлээд, Ираны цөмийн хөтөлбөр, Сирийн зөрчил мөргөлдөөн гээд олон зүйл багтаж буй.
Үүнээс Европын өрийн хямрал, тэр дундаа Грекийн асуудал зуны нарлаг өдрүүдэд болсон Кэмп Дэвидийн уулзалтыг хар бараан сүүдрээрээ яах аргагүй дарж байлаа. Хоёр өдөр, тэгэхдээ шөнө дунд хүртэл дугуй ширээ тойрон сууж хуралдсан Их наймын удирдагчид евро бүсийн өрийн хямралыг хэрхэн анагааж амирлуулах талаар нэгдмэл арга зам, байр сууринд хүрч чадаагүй ч энэ хямралт жүжгийн гол дүрийн баатар Грекийг цаашид евро бүсдээ байх нь зөв гэж санал нэгдлээ. Мөн улс орон бүр эдийн засгаа сайжруулах алхам хийх хэрэгтэй гэсэн лоозогносон уриа дэвшүүлээд чухам ямар арга хэмжээ авахыг өөр өөрийнхөө шийд гээд бөөрөнхийлөөд орхичихов. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европын хямрал улс оронд нь халдвах вий гэхээс айж цэрвэж буй бололтой. Европын орнуудыг хүч тавин ажиллаж, эдийн засгийн өсөлтөд гол анхаарлаа хандуулахыг уриаллаа. Хэрэв Европын хямрал АНУ-д нөлөөлөөд эхэлбэл ирэх сонгуульд ялах нь мөрөөдөл болон үлдэх учраас хямралын эсрэг гол бодлого боловсруулагч Германы канцлер Ангела Меркелтэй хоёр талын уулзалт хийж, санаа бодлоо солилцжээ.

Их наймын удирдагчдын хувьд эдийн засгийн хямралаас илүүтэй Иранд хориг тавих, Сирид анхааруулга өгөх мэтийн асуудлаар ярилцаж, шийдвэр гаргах нь хавьгүй хялбар байлаа. Тэд олон улсын зүгээс Иранд үргэлжлүүлэн дарамт шахалт үзүүлэх, Сирид улс төрийн шилжилт хийх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн байна. Их наймын төрийн тэргүүн баасан, бямба гаригт үргэлжилсэн Кэмп Дэвидийн уулзалтаасаа Чикагог зорьж, НАТО-гийн ээлжит чуулганд оролцсон юм. Энэ удаа тэдний хэлэлцэх сэдэв арай өөр байсан бөгөөд Афганы дайны талаар голчлон хэлэлцсэн байна.

0 Сэтгэгдэл