Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
“Facebook”-ийн эзэн Марк Зукерберг хуримаа хийв
“Facebook”-ийн эзэн Марк Зукерберг олон жил үерхсэн найз бүсгүй Присциллатайгаа хуримаа хийжээ. Есөн жилийн өмнө Харвардад танилцсанаас хойш өдгөө хүртэл хамтдаа байгаа хос хоёр гэнэтийн хуримаараа ойр дотныхныгоо багагүй балмагдуулжээ. Учир нь, тэд хуримын зараа хэнд ч дуулгаагүй бөгөөд гэртээ бяцхан баяр зохиох гэж байгаа тул хүрэлцэн ирнэ үү гэж гэр бүлийнхэн, ойр дотны найз нөхдөө урьсан нь үнэн хэрэгтээ тэдний хуримын ёслол байсан гэнэ. Өнгөрсөн даваа гаригт М.Зукерберг 28 нас хүрсэн бол түүний найз бүсгүй Присцилла Калифорнийн анагаахын их сургуулийг төгссөн юм. Тийм ч учраас тэднийг хоёр баяраа хамтад нь тэмдэглэнэ гэж зочид нь боджээ. Гэтэл зочдын өмнө хуримын хувцас өмссөн хос хоёр гарч ирж, жинхэнэ сюрприз барьсан байна. Энэхүү гэнэтийн хуримд 100 орчим зочин уригдан ирсэн бөгөөд Марк, Присцилла хоёр зочдоо өөрсдийн дуртай суши рестораны бэлтгэсэн зоогоор дайлж, даруухан ёслол үйлджээ. Тэд хуримаа хийхээр хэдэн жилийн өмнөөс төлөвлөж байсан ч Присциллаг сургуулиа төгстөл нь хүлээх хэрэгтэй гэж шийджээ. Харин өнгөрсөн даваа гаригт сүйт бүсгүйгээ сургуулиа төгсмөгц Марк яаруухан хуримын ёслолоо хийсэн нь энэ аж.
Марк хуримаа хийсэн даруйдаа “Facebook” дэх хуудсандаа “гэрлэсэн” хэмээн хувийн мэдээллээ шинэчилсэн нь баяр хүргэсэн комментод дарагдаж гүйцжээ. Түүний хуримын зураг дээр л гэхэд 354 мянган хүн “like” дарсан байна. Өнгөрсөн долоо хоног ийнхүү Марк Зукербергийн хувьд чухал үйл явдлаар дүүрэн байлаа. Тэрээр хуримын тухай баярт мэдээнээс гадна компанийнх нь нэгж хувьцааны үнэ 38 ам.долларт хүрсэн шуугиантай мэдээллээр хөрөнгийн зах зээлийг нэг хэсэгтээ донсолгосон юм. “Facebook” компани хувьцаагаа нийтэд худалдаалсан ч М.Зукерберг компанийнхаа хамгийн том хувьцаа эзэмшигч хэвээр үлдсэн бөгөөд түүний мэдэлд 503.6 сая хувьцаа буюу 56 хувь нь хадгалагдаж байна.
“Facebook”-ийн эзэн Марк Зукерберг олон жил үерхсэн найз бүсгүй Присциллатайгаа хуримаа хийжээ. Есөн жилийн өмнө Харвардад танилцсанаас хойш өдгөө хүртэл хамтдаа байгаа хос хоёр гэнэтийн хуримаараа ойр дотныхныгоо багагүй балмагдуулжээ. Учир нь, тэд хуримын зараа хэнд ч дуулгаагүй бөгөөд гэртээ бяцхан баяр зохиох гэж байгаа тул хүрэлцэн ирнэ үү гэж гэр бүлийнхэн, ойр дотны найз нөхдөө урьсан нь үнэн хэрэгтээ тэдний хуримын ёслол байсан гэнэ. Өнгөрсөн даваа гаригт М.Зукерберг 28 нас хүрсэн бол түүний найз бүсгүй Присцилла Калифорнийн анагаахын их сургуулийг төгссөн юм. Тийм ч учраас тэднийг хоёр баяраа хамтад нь тэмдэглэнэ гэж зочид нь боджээ. Гэтэл зочдын өмнө хуримын хувцас өмссөн хос хоёр гарч ирж, жинхэнэ сюрприз барьсан байна. Энэхүү гэнэтийн хуримд 100 орчим зочин уригдан ирсэн бөгөөд Марк, Присцилла хоёр зочдоо өөрсдийн дуртай суши рестораны бэлтгэсэн зоогоор дайлж, даруухан ёслол үйлджээ. Тэд хуримаа хийхээр хэдэн жилийн өмнөөс төлөвлөж байсан ч Присциллаг сургуулиа төгстөл нь хүлээх хэрэгтэй гэж шийджээ. Харин өнгөрсөн даваа гаригт сүйт бүсгүйгээ сургуулиа төгсмөгц Марк яаруухан хуримын ёслолоо хийсэн нь энэ аж.Марк хуримаа хийсэн даруйдаа “Facebook” дэх хуудсандаа “гэрлэсэн” хэмээн хувийн мэдээллээ шинэчилсэн нь баяр хүргэсэн комментод дарагдаж гүйцжээ. Түүний хуримын зураг дээр л гэхэд 354 мянган хүн “like” дарсан байна. Өнгөрсөн долоо хоног ийнхүү Марк Зукербергийн хувьд чухал үйл явдлаар дүүрэн байлаа. Тэрээр хуримын тухай баярт мэдээнээс гадна компанийнх нь нэгж хувьцааны үнэ 38 ам.долларт хүрсэн шуугиантай мэдээллээр хөрөнгийн зах зээлийг нэг хэсэгтээ донсолгосон юм. “Facebook” компани хувьцаагаа нийтэд худалдаалсан ч М.Зукерберг компанийнхаа хамгийн том хувьцаа эзэмшигч хэвээр үлдсэн бөгөөд түүний мэдэлд 503.6 сая хувьцаа буюу 56 хувь нь хадгалагдаж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























