Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн ясыг маргааш сая ам.доллараар худалдах нь
Монголын говиос олдсон, дэлхийн зах зээлд асар өндөр үнэд хүрч буй Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийн яс ямар замаар манай улсаас гарч, хилийн чанадад худалдагдахад хүрээд байгаа талаар олж тодруулахыг Ерөнхийлөгч үүрэг болгоод буй. Тэгвэл тэр үлэг гүрвэлийн ясыг Их Британийн нэгэн цуглуулагч долоон жилийн өмнө манай говь нутгаас олдсоны дараа өөрийн болгожээ. Нэр нь үл мэдэгдэх цуглуулагч үлэг гүрвэлийн яснуудыг эвлүүлэх гэж олон жилийн хугацаа зарцуулсан байна. Биеийнх нь 75 хувь, араг ясных нь 80 хувь нь байгаа энэ маш ховор олдвороо тэрээр Дорсет дахь гэрийнхээ ойролцоо нэгэн агуулахад саяхныг хүртэл хадгалж байжээ. Харин одоо тэрээр үүнийгээ Нью-Йоркт “Heritage”-ийн дуудлага худалдаагаар маргааш үнэ хаялцуулахаар аль хэдийнэ Америкт авчраад байгаа бөгөөд АНУ-ын мэргэжилтэн араг ясыг эвлүүлэх ажлыг гүйцэтгэж дуусгасан байна. Долоон метр урт, 2,5 метр өндөр энэ араг яс 950-1,5 сая ам.долларын үнэ хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.  
Тиранозаурус Батаарын энэхүү араг ясыг хэдэн мянган жилийн тэртээгээс үнэхээр сайн хадгалагдаж үлдсэн эд байна хэмээн мэргэжилтнүүд шагширч байгаа гэнэ. Тийм ч учраас “Heritage” дуудлага худалдааны захирал Дэвид Херсковиц мэдэгдэхдээ “Өмнө нь, ийм хэмжээний, бас ийм бүрэн бэлтгэсэн динозаврын ясыг зах зээлд худалдаалж байгаагүй” хэмээн бахархалтайгаар мэдэгдсэн байна.
1997 онд Сью нэртэй үлэг гүрвэлийн ясыг найман сая ам.доллараар худалдаалж байсан түүхтэй.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
hoorhiidooo mongol gj holooroo tolgoi hiij tolgoigooroo hol hiij baigaa archaaguim doo oldson bgaa yumaa hairlaj hamgaalj chadahgui hen negnii halaasand orood
өө хөөрхий тэр байтугай нь л гаалиар гарч байгаа дөө
Хамгийн их уншсан