Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Коммунист нам дахь эрх мэдлийн төлөөх тэмцэл ширүүслээ
Хятадын Коммунист намын ахмад гишүүд Ху Жинтаод захидал илгээж, улсынхаа лидер улстөрчдийн нэг Жоу Юнканыг огцруулахыг уриалжээ. Жон Юнкан бол Хятадын хууль шүүх, цагдааг гартаа атгадаг нөлөө бүхий лидер юм. Гэвч сүүлийн үед мандаад байгаа Бо Силайн хэрэгтэй холбоотойгоор Жоу Юнканыг эрх мэдэл бүхий албан тушаалаас нь салгах хэрэгтэй гэсэн санал, уриалга Коммунист намын гишүүд дундаас гарах болжээ. Учир нь, Жоу Юнкан хэрэг төвөгт орооцолдоод байгаа Бо Силайг хамгаалан хаацайлах гэж оролдсон нь намын ахмад гишүүдийн дургүйцлийг төрүүлжээ. Тэд захидалдаа Жон Юнканыг Мао Зедуны үеийн Хятадыг эргэн сэргээхээр оролдож байна хэмээн буруутгаж, ийм хүнийг цагдаа, шүүх, тагнуултай ойр байлгаж болохгүй гэсэн байна. Энэ захидлыг бичигчид нь хэдийгээр 1949 оноос өмнө Коммунист намд элссэн ахмад гишүүд боловч өндөр албан тушаал, шийдвэр гаргахад нөлөөлөх эрх мэдэл байхгүй ажээ. Тийм ч учраас тэдний үг намын удирдлагад хүрэх эсэх нь эргэлзээтэй. Гэвч ийм хурц асуудлаар намын даргадаа зоригтойгоор захидал бичсэн нь Коммунист нам дотор сүүлийн үед эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн, тэмцэл хэр ширүүсч байгаагийн илэрхийлэл гэж ажиглагчид үзэж байна.Хятадын эрхийг дангаар баригч тус нам ирэх намар удирдлагаа солих юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























