Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Хохирогчдын цогцсыг мэргэжлийн уулчид хайж байна
Индонезид осолдсон Оросын Супержет-100 онгоцны амь үрэгдсэн зорчигчдын цогцсыг ар гэрийнхэнд нь таниулах ажил эхэлжээ. Энэ сарын 9-нд болсон ослын улмаас онгоцонд явсан 45 хүн бүгд амиа алдсан юм. Онгоц Индонезийн Самак хэмээх 2200 метр өндөр галт ууланд сүйрсэн учир амь үрэгдэгсдийн цогцсыг эрж олоход бэрх байгаа бөгөөд одоогоор хэнийх болох нь мэдэгдэхгүй цөөн хэдхэн хүний шарилыг Жакартагийн эмнэлэгт авчирч, хохирогчдын ар гэрийнхэнд таниулж, ДНК-гийн шинжилгээ байгаа аж. Амь үрэгдэгсдийн шарил болон онгоцны хоёр хар хайрцгийг эрж хайх ажилд мэргэжлийн 16 уулчин багтаж, Самак уулыг самнаж байгаа гэнэ. Одоогоор ослын шалтгааныг олж тогтоогоогүй бөгөөд онгоц нь үйлдвэрээс гараад удаагүй шинээрээ байсан учир техникийн гэмтэл саад гарсан байх учиргүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Уг Супержет-100 онгоцыг Оросын “Сухой Супержет” компанид үйлдвэрлэсэн бөгөөд нислэгийн өмнө шалгахад бүх зүйл хэвийн байсан гэнэ.
Онгоц Жакартагаас хөөрснөөс хойш 20 минутын дараа өндрөө 10 мянган футээс 6000 хүртэл буулгах зөвшөөрөл хүссэн нь осолд хүргэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж, мэргэжилтнүүд үүнд гол анхаарлаа хандуулж байгаа юм. Нисэх баг өндрөө буулгах болсон шалтгаанаа тайлбарлаж амжаагүй байхдаа радараас алга болсон юм.
Индонезид осолдсон Оросын Супержет-100 онгоцны амь үрэгдсэн зорчигчдын цогцсыг ар гэрийнхэнд нь таниулах ажил эхэлжээ. Энэ сарын 9-нд болсон ослын улмаас онгоцонд явсан 45 хүн бүгд амиа алдсан юм. Онгоц Индонезийн Самак хэмээх 2200 метр өндөр галт ууланд сүйрсэн учир амь үрэгдэгсдийн цогцсыг эрж олоход бэрх байгаа бөгөөд одоогоор хэнийх болох нь мэдэгдэхгүй цөөн хэдхэн хүний шарилыг Жакартагийн эмнэлэгт авчирч, хохирогчдын ар гэрийнхэнд таниулж, ДНК-гийн шинжилгээ байгаа аж. Амь үрэгдэгсдийн шарил болон онгоцны хоёр хар хайрцгийг эрж хайх ажилд мэргэжлийн 16 уулчин багтаж, Самак уулыг самнаж байгаа гэнэ. Одоогоор ослын шалтгааныг олж тогтоогоогүй бөгөөд онгоц нь үйлдвэрээс гараад удаагүй шинээрээ байсан учир техникийн гэмтэл саад гарсан байх учиргүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Уг Супержет-100 онгоцыг Оросын “Сухой Супержет” компанид үйлдвэрлэсэн бөгөөд нислэгийн өмнө шалгахад бүх зүйл хэвийн байсан гэнэ. Онгоц Жакартагаас хөөрснөөс хойш 20 минутын дараа өндрөө 10 мянган футээс 6000 хүртэл буулгах зөвшөөрөл хүссэн нь осолд хүргэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж, мэргэжилтнүүд үүнд гол анхаарлаа хандуулж байгаа юм. Нисэх баг өндрөө буулгах болсон шалтгаанаа тайлбарлаж амжаагүй байхдаа радараас алга болсон юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























