Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Испанийн “Бухимдагчид” хоёр өдөр жагсав
Испанийн томоохон хотуудад өнгөрсөн амралтын өдрүүдээр жагсаал цуглаан тасарсангүй. Испанийн залуу үеийнхэн эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцэж нийслэл Мадридаас эхлээд Барселон, Валенсиа зэрэг хотод жагсчээ. Сүүлийн хоёр жил эдийн засгийн хямралд нухлагдаж буй тус улсад “Indignants” буюу Бухимдагчдын хөдөлгөөн хэмээх бүлэг бий болж, эдийн засгийн үр дүнгүй бодлого явуулж буй эрх баригчдын эсрэг тэмцдэг болоод буй. Тус хөдөлгөөний нэг жилийн ой маргааш болох бөгөөд үүнийг угтаж дээрх жагсаал цуглаануудыг зохион байгуулжээ.
Мадрид хотын хамгийн том талбай Пуерта дел Солд жагсагчид цуглаж амралтын хоёр өдөр эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд хууль ёсоор тараагүйгээр барахгүй оролцогчдын тоо нь улам нэмэгдэж байжээ. Цуглаанд оролцогчдын дийлэнх нь ажлын байр олдохгүй, ажил хийхийн тулд Европын бусад орныг зорих ёстой болж байгаад бухимдаж буйгаа илэрхийлж байжээ. Испанийн ажилгүйдлийн төвшин 24 хувь хүрээд байгаагаас 25-аас доош насны залуусын 50 хувь нь ажилгүй байгаа юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл