Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “В1, Тогтвортой” болсныг Moody’s агентлаг зарлалаа
Аравдугаар сарын 20-ноос мопед, скүүтер, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулахгүй
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа
Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ
Монгол багш “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо
"Улаанбаатар метро" төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байна
НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА, УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ДЦС-5 төслийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар баталлаа
Титаникийн сүйрэлд хэн буруутай вэ
Титаник хөлөг мөсөн уул мөргөснөөс сүйрсэн гэдгийг хүн бүр мэддэг. Гэвч хэзээ ч сүйрэшгүй бараг мөнхийн бүтээл хэмээн гайхан биширч байсан энэ хөлөг хэний, ямар алдаанаас болж сүйрэв гэдэг өөр хэрэг. Тийм ч учраас хэдий энэ гайхамшигт хөлөг сүйрснээс хойш өдгөө 100 жил улиран өнгөрсөн ч хүн төрөлхтөн өнөө хэр нь энэ ослын тухай яриа дэлгэж дууссангүй. Тэр бүх яриан дундаас осол гарсан процессын тухай үл нуршин, төдийлэн сонсогдоод байдаггүй сонирхолтой баримтуудыг нь түүвэрлэн уншигчдадаа хүргэж байна.
Титаник хөлөг сүйрсэнд хамгийн буруутай хүний нэг бол яах аргагүй онгоцны ахмад Смит. Дөрөвдүгээр сарын 14 буюу онгоц осолдсон өдөр Титаникийн замд мөсөн уул байгаа тухай өөр бусад хөлгөөс долоон ч удаа сануулга ирсэн байдаг. Гэвч ахмад Смит түүнийг үл тоож, онгоцны хурдыг сааруулаагүйгээс мөсөн уул дөхөж ирэх үед хурдаа хасах, эсвэл жолоогоо эргүүлэх аргагүй болсон байж. Хэрэв ахмад Смит хурдаа хассан бол Титаник осолдохгүй ч байж болох байсан юм.
Үйлдвэрлэгчийн алдаа юу
Хэзээ ч живэшгүй хэмээн тодотгож байсан Титаник хөлөг осолдож, хоёр хэсэгт хуваагдан далайн ёроолд живсэн гэдэг шуугиантай мэдээнд хүмүүс нэг хэсэгтээ итгэж өгөхгүй байсан гэдэг. Тухайн үед дэлхий даяар Титаникийг тийм л ид шидийн хөлөг мэт бодож байж. Гэвч тэр гайхамшигт хөлөг өнөөдөр Атлантын далайн гүнд нэгэн зууны турш усны урсгалаар элэгдэж, зэврэн хэвтэж байгаа билээ. Титаник хөлгийг ийм золгүй хувь тавиланд учруулсан буруутан хэн бэ. Титаникийн үлдэгдэл, төмөр, эд анги зэрэгт хийсэн сүүлийн үеийн судалгаагаар энэ асуултад хариулах өөр нэг шинэ хувилбар гарч иржээ. Металлургийн шинжээч Хүпер МакКарти Титаник хөлгийн үлдэгдлийн 10 гаруй жил судлаад онгоцны эрэг шургийг стандартад нийцэхгүй чанар муутай төмрөөр хийснээс хөлөг амархан эвдэрч, хоёр хэсэгт хуваагдсан гэдэг дүгнэлт гаргажээ. Титаник хөлгийг бүтээхэд нийтдээ гурван сая эрэг шураг орсон гэдэг. Гэтэл тэр эрэг шургийг стандартын бус төмрөөр хийснээс гадна зарим хэсгийг нь чангалж эргүүлэхгүйгээр зүгээр зоогоод л орхисон байсан учраас онгоц мөсөн уултай мөргөлдөж, хүчтэй цохилт өгөх үед бүгд үсрээд уначихсан байна. Онгоцны бүх эд анги, хэсгүүдийг нэг бүхэл болгон барьж байх ёстой эрэг шураг нь задраад уначихсан учраас онгоц амархан усанд автаж, хоёр хэсэгт хуваагдсан гэж шинжээчид үзэж байна.
Үүнээс гадна онгоцыг анхнаасаа зохион бүтээхдээ уснаас хамгаах хэсгийг давхрага хаалтгүйгээр хийсэн нь онгоц амархан живэх шалтгаан болжээ. Мөн онгоцны залуур нь Титаник шиг хөлөгт жижигдэж байсан учир мөсөн уултай мөргөлдөх үед хажуу тийш эргүүлж хүчрэхгүй байжээ.
Хөлгийн эзний шунал хүсэл
Брьюс Исмэй бол Титаник хөлгийг эзэмшигч “White Star Line” компанийн захирал юм. Тэрээр өөрөө онгоцоор хамт зорчиж явсан бөгөөд хөлгийн ахмадыг онгоцныхоо дээд хурдаар явахыг шаардаж байсан гэдэг. Учир нь, тэрээр Титаникийг Атлантын далайг зургаахан хоногийн дотор туулсан хэмээх дэлхийн дээд рекордыг тогтоолгох хүсэлтэй байжээ. Хэрэв тэрээр хөлгийн багийнхныг хурдтай яв гэж шахаж шаардаагүй бол мөсөн уулын тухай сануулга ирэх үед хурдаа сааруулах боломж байсан гэдэг.
Дөрөв дэх яндан
Титаник хөлөг дөрвөн яндантай байсныг бүгд мэднэ. Гэхдээ түүнээс ердөө гурав нь жинхэнэ, уур гаргадаг яндан бөгөөд дөрөв дэх нь зүгээр л үзэмж нэмэх зорилгоор зохион бүтээгчийнх нь нэмсэн яндан гэнэ. Гурван яндантай байснаас дөрөв байвал хөлөг онгоц илүү үзэмж төгс харагдана гэж зохион бүтээгч нь үзжээ.
Долоон сая захидал
Титаник хөлөг “Эзэн хааны шуудан түгээгч хөлөг” хэмээх албан ёсны тодотголтой байсан юм. Тийм ч учраас онгоцонд 3423 багц илгээмж буюу долоон сая ширхэг захидал сэлт байсан гэдэг. Энэ олон сая захидал илгээмжээс ердөө нэгийг нь ч авч гарч чадаагүй байна. Эдгээр шуудан дотор Омар Хайямын шүлгийн түүврийг эрдэнэсээр урласан үнэт эд хүртэл байжээ.
328 цогцос л олжээ
Осол гарснаас хойш хоёр хоногийн дараа амь үрэгдэгсдийн цогцсыг эрж хайх ажил эхэлжээ. Ослын улмаас 705 хүн амь насаа алдсанаас эрлийн багийнхан нийтдээ 328 хүний цогцос олжээ. Гэвч тэдний 119 нь танихын аргагүй, айхтар гэмтсэн байсан тул далайд нь оршуулсан байна.
Жэк, Роуз гэдэг зорчигч байгаагүй
Титаникийн сүйрлийн тухай хамгийн тодорхой ойлголтыг Жеймс Камеруны “Титаник” киноноос л бид авсан билээ. Гэвч кинонд гардаг Жэк Доусон, Роуз ДеВитт Букэтер хэмээх хос бодит байдал дээр Титаникийн зорчигчид дунд байгаагүй юм. Харин кинонд гардаг зарим дүр тухайлбал, Титаникийг бүтээсэн Томас Эндрьюс, аврах завийг удирдан явдаг хатагтай Молли Браун, ахмад Эдуард Смит, нэгдүгээр зэрэглэлийн зорчигч Жон Жэкоб Астор, хөгжмийн хамтлагийн ахлагч Уоллэс Хартли, мөн эцсээ хүртэл хамтдаа байхаар шийддэг ахимаг насны гэр бүл гээд бүгд бодит дүр юм. Аврах завинд суух боломж байсан ч нөхөртэйгөө хамт үлдэхээр шийддэг тэр эмэгтэй бол Нью-Йоркийн Мэси их дэлгүүрийн эзэн хатагтай Ида байжээ. Тэрээр нөхөр Исидор Стростой хамт үлдэхээр шийдсэн бодит түүхийг “Титаник” кинонд гайхамшигтайгаар үзүүлсэн байдаг билээ.
Хэрэв та Титаник киног үзсэн бол Молли Брауныг андахгүй сайн санах биз ээ. Тэр бол онгоц сүйрсний дараа нэгэн аврах завийг удирдан явдаг шийдмэг, эрс шулуун зантай эмэгтэй шүү дээ. “Живэшгүй Молли Браун” нэрээрээ олны танил болсон энэ эмэгтэй эр зориг гарган байж далайд живэх байсан цөөнгүй хүний амь насыг аварч чадсан юм. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үг хэлдэг, тэмцэгч нэгэн байсан бөгөөд тиймдээ ч аврах завинд хүн суух зай байсаар атал орхиод явах гэж байсан завины ахлагчийг зад загнан өөрөө удирдлагыг гартаа авсан байдаг. Тэрээр зургадугаар номерын завинд сууж явсан бөгөөд хоосон зайдаа хүн суулгах гэтэл ахлагч нь үл тоон, завиа эргүүлэлгүй цааш явжээ. Гэвч эмэгтэй бууж өгсөнгүй , түүнийг далайн ус руу бүгдээрээ нийлээд шидчихнэ шүү хэмээн сүрдүүлж байж завийг эргүүлэн хүмүүсийг суулгасан гэдэг. Үүгээр ч зогсохгүй тэрээр завиндаа суусан нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдыг ятган 10 мянган ам.доллар босгоод юу ч үгүй үлдсэн ядуу зорчигдодоо хандивласан байдаг. Молли Браун өөрөө баян айлын эзэгтэй байсан бөгөөд АНУ-д байдаг ач хүү нь өвдөж, яаралтай очихын тулд Титаникт сууж явжээ.
Титаникийн сүйрэлд хэн буруутай вэ
Ахмад Смитийн буруу юу
Үйлдвэрлэгчийн алдаа юу
Хэзээ ч живэшгүй хэмээн тодотгож байсан Титаник хөлөг осолдож, хоёр хэсэгт хуваагдан далайн ёроолд живсэн гэдэг шуугиантай мэдээнд хүмүүс нэг хэсэгтээ итгэж өгөхгүй байсан гэдэг. Тухайн үед дэлхий даяар Титаникийг тийм л ид шидийн хөлөг мэт бодож байж. Гэвч тэр гайхамшигт хөлөг өнөөдөр Атлантын далайн гүнд нэгэн зууны турш усны урсгалаар элэгдэж, зэврэн хэвтэж байгаа билээ. Титаник хөлгийг ийм золгүй хувь тавиланд учруулсан буруутан хэн бэ. Титаникийн үлдэгдэл, төмөр, эд анги зэрэгт хийсэн сүүлийн үеийн судалгаагаар энэ асуултад хариулах өөр нэг шинэ хувилбар гарч иржээ. Металлургийн шинжээч Хүпер МакКарти Титаник хөлгийн үлдэгдлийн 10 гаруй жил судлаад онгоцны эрэг шургийг стандартад нийцэхгүй чанар муутай төмрөөр хийснээс хөлөг амархан эвдэрч, хоёр хэсэгт хуваагдсан гэдэг дүгнэлт гаргажээ. Титаник хөлгийг бүтээхэд нийтдээ гурван сая эрэг шураг орсон гэдэг. Гэтэл тэр эрэг шургийг стандартын бус төмрөөр хийснээс гадна зарим хэсгийг нь чангалж эргүүлэхгүйгээр зүгээр зоогоод л орхисон байсан учраас онгоц мөсөн уултай мөргөлдөж, хүчтэй цохилт өгөх үед бүгд үсрээд уначихсан байна. Онгоцны бүх эд анги, хэсгүүдийг нэг бүхэл болгон барьж байх ёстой эрэг шураг нь задраад уначихсан учраас онгоц амархан усанд автаж, хоёр хэсэгт хуваагдсан гэж шинжээчид үзэж байна.
Үүнээс гадна онгоцыг анхнаасаа зохион бүтээхдээ уснаас хамгаах хэсгийг давхрага хаалтгүйгээр хийсэн нь онгоц амархан живэх шалтгаан болжээ. Мөн онгоцны залуур нь Титаник шиг хөлөгт жижигдэж байсан учир мөсөн уултай мөргөлдөх үед хажуу тийш эргүүлж хүчрэхгүй байжээ.
Хөлгийн эзний шунал хүсэл
Брьюс Исмэй бол Титаник хөлгийг эзэмшигч “White Star Line” компанийн захирал юм. Тэрээр өөрөө онгоцоор хамт зорчиж явсан бөгөөд хөлгийн ахмадыг онгоцныхоо дээд хурдаар явахыг шаардаж байсан гэдэг. Учир нь, тэрээр Титаникийг Атлантын далайг зургаахан хоногийн дотор туулсан хэмээх дэлхийн дээд рекордыг тогтоолгох хүсэлтэй байжээ. Хэрэв тэрээр хөлгийн багийнхныг хурдтай яв гэж шахаж шаардаагүй бол мөсөн уулын тухай сануулга ирэх үед хурдаа сааруулах боломж байсан гэдэг.
Яагаад хангалттай аврах завь байсангүй вэ

Титаник хөлөг ердөө 20 ширхэг аврах завь авч явсан нь амьд гарч чадаагүй 1400 гаруй хүнийг далайн тэсгим хүйтэн усанд хөлдөж үхэх аюул руу түлхсэн билээ. 2207 хүн тээж явсан тэр аварга том хөлөг яагаад тийм цөөхөн завь авч явсан юм бэ гэдэг асуулт ослын дараа хамгийн их яригдсан юм. Гэвч үүнд өгөх хариулт бол Титаник хэзээ ч осолдошгүй, бат бэх гайхамшигт хөлөг хэмээх бардам итгэл үнэмшил, бас хөлгийн багийнхны дэндүү хариуцлагагүй байдалтай холбоотой байв. Хөлгийн ахмад аврах завь цөөхөн байгааг онгоц эзэмшигч “White Star” компанид хэлэхэд Титаник хэзээ ч сүйрэхгүй гэж хэлээд нэмж завь гаргаж өгөөгүй гэдэг. Үүнээс гадна онгоц яг осолддог өдөр аврах завины сургуулилт хийж үзэх ёстой байсан ч хөлгийн ахмад болиулсан байдаг. Чухам ингэж ганц ч удаа сургуулилт хийж үзээгүй учраас л ослын үед ямар арга хэмжээ авч, зорчигчдыг яаж зохион байгуулахаа хөлгийн багийнхан мэдэхгүй, яг хөлөг сүйрэх үед юу хийхээ мэдэхгүй самгардаж, ихэнх аврах завь бүрэн багтаамжаараа зорчигчдыг ачиж чадаагүй яаран хөдөлсөн юм. Хэрэв 20 аврах завь бүрэн багтаамжаараа зорчигчдыг суулгасан бол 1084 хүн аврагдах боломжтой байв. Гэвч зорчигчдын 32 хувь буюу 705 хүн л амьд үлдсэн билээ. Дээрх 20 завины 14 нь тус бүр 65 хүн багтаах зайтай бол онцгой байдлын үед ашиглах хоёр завь 40 хүний багтаамжтай байж. Харин үлдсэн дөрвөн завь 47 зорчигч тээх хүчин чадалтай байсан гэдэг. Гэтэл аврах завинаас хоёрыг нь огт ашиглаагүйгээр барахгүй, ихэнх завь хүнээ дутуу хагас ачаад осолдож буй Титаникаас холдон зайлсан байдаг. 
Гуравдугаар зэрэглэлийн зорчигчид хамгийн олноор амь үрэгдсэн
Титаникийн ослоор амь үрэгдэгсдийн дийлэнх нь гуравдугаар зэрэглэлийн зорчигчид байжээ. Үүний шалтгааныг тэднийг аврах завинд суулгахгүй гэхдээ бөөнд нь хорьж түгжсэн гэдэг үнэн эсэх нь мэдэгдэхгүй яриагаар тайлбарладаг. Гэхдээ АНУ, Британийн хамтарсан шалгалт мөрдөлгөөр ч үүнийг батлах баримт нотолгоо олдоогүй юм. Харин гуравдугаар зэрэглэлийн зорчигчид олноор амь үрэгдсэний шалтгааныг гэрчүүд тайлбарлахдаа тэдний байрлаж байсан хэсэг аврах завийг гаргасан хөлгийн дээд тавцангаас хол байсан учраас хаанаас завинд суухаа мэдэхгүй, дээр нь англи хэл сайн мэдэхгүй нэг хэсэг нь юу болоод байгааг ойлгож ухаарч амжилгүй, төөрч цаг алдсантай холбоотой гэдэг. Нэгдүгээр зэрэглэлийнхний байрладаг хэсэг хөлгийн дээд тавцанд ойр байсан тул аврах завинд амархан хүрэх боломжтой байв. Тийм ч учраас амь үрэгдэгсдийн дунд нэгдүгээр зэрэглэлийн 130, хоёрдугаар зэрэглэлийн 166, гуравдугаар зэрэглэлийн 536 зорчигч байжээ. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь буюу 1347 нь эрэгтэй байсан бол 103 эмэгтэйд л аврах завинд суух аз дутаж, хөлөг дээр үлдэхээс өөр аргагүйд хүрчээ. Харийн хөлгийн багийнхны хувьд 899 хүн байсны 685 нь зорчигчидтойгоо хамт нөгөө ертөнцөд одсон юм. Амь үрэгдэгсдийн дунд хүүхэд олон байсан бөгөөд онгоцонд явсан нийт хүүхдийн тал хувь нь буюу 53 нь амиа алдсан гэдэг. Зорчигчдыг бүгдийг нь аврах боломж байжээ
Титаникийн ослын шалтгааныг АНУ, Британийн тал шалгаж тогтоохдоо олон хүний амь нас эрсэдсэнд өөр нэг онгоцыг буруутгасан байдаг. Тэр бол Калифорниа хэмээх онгоц байв. Титаниктай ойролцоо явж байсан тус онгоцныхон ослын дохиог төвөггүйхэн олж харсан хэрнээ очиж туслаагүй юм. Хөлгийн багийн гишүүн ослын дохио харснаа ахмад Стэнли Лордод мэдэгдсэн боловч тэрээр үл тоон унтаад өгсөн байдаг. Хэрэв тэр дохиог авмагцаа Титаникийг зорьж ирсэн бол хөлөг дээр байсан бүх хүнийг аврах боломжтой байсан юм. Харин Калифорниагаас хавьгүй хол явж байсан Карпатиа хөлөг Титаник дээр ирснээр завинд суусан хүмүүсийн амийг аварсан юм.

Титаникийн сүйрлийг урьдаас зохион байгуулсан уу
Титаникийн осол болохоос 14 жилийн өмнө зохиолч Морган Робертсон “Титаны сүйрэл” хэмээх зөгнөлт зохиол бичиж байсан нь Титаникийг тойрсон нэгэн нууцлаг асуултыг өөрийн эрхгүй тавихад хүргэдэг. Тэр бол Титаникийн осол урьдаас зохион байгуулалттай хэрэг байсан уу гэдэг асуулт. Учир нь, энэ ном яг л Титаникийн сүйрлийг зөгнөсөн мэт, бараг бүх зүйл нь болсон явдалтай таардаг юм. Зохиолд яг л Титаник шиг живэшгүй хэмээн олны итгэдэг аварга том онгоцны аялал гарах бөгөөд 3000 гаруй зорчигчтойгоор дөрөвдүгээр сард Атлантын далайд замд гардаг байна. Онгоц яг л Титаник шиг шөнө дунд мөсөн уул мөргөж сүйрэх бөгөөд хангалттай тооны аврах завь авч яваагүйгээс ихэнх хүн усанд живж амиа алдаж байгаа тухай өгүүлдэг байна. Яагаад энэ зохиолд гарсан бүхэн зөгнөсөн мэт биеллээ олсон бэ гэж одоо хэр нь хүмүүс гайхдаг. Тийм ч учраас энэ зохиолын дагуу Титаникийг хэн нэгэн осолдуулсан юм болов уу гэж сэжиглэхэд хүргэдэг юм. Гэвч яах гэж, юуны тулд хэмээн цааш уудалвал тэр олон хүний амь нас, тэр үнэтэй онгоцыг үгүй хийх хангалттай үндэслэл шалтгааныг олж чадахгүй байгаа юм. Сонирхолтой баримтууд
Онц байдлын үеийн хуулиар бол аврах завинд хамгийн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүдийн суулгах ёстой. Гэвч Титаникийн ослын үеэр хоёр азтай нохой эзэнтэйгээ хамт аврах завинд сууж, амь гарсан байдаг. Хөлөг дээр нийт есөн нохой явж байсан гэдэг. Хоёр нохой аврагджээ
Дөрөв дэх яндан
Титаник хөлөг дөрвөн яндантай байсныг бүгд мэднэ. Гэхдээ түүнээс ердөө гурав нь жинхэнэ, уур гаргадаг яндан бөгөөд дөрөв дэх нь зүгээр л үзэмж нэмэх зорилгоор зохион бүтээгчийнх нь нэмсэн яндан гэнэ. Гурван яндантай байснаас дөрөв байвал хөлөг онгоц илүү үзэмж төгс харагдана гэж зохион бүтээгч нь үзжээ.
Долоон сая захидал
Титаник хөлөг “Эзэн хааны шуудан түгээгч хөлөг” хэмээх албан ёсны тодотголтой байсан юм. Тийм ч учраас онгоцонд 3423 багц илгээмж буюу долоон сая ширхэг захидал сэлт байсан гэдэг. Энэ олон сая захидал илгээмжээс ердөө нэгийг нь ч авч гарч чадаагүй байна. Эдгээр шуудан дотор Омар Хайямын шүлгийн түүврийг эрдэнэсээр урласан үнэт эд хүртэл байжээ.
328 цогцос л олжээ
Осол гарснаас хойш хоёр хоногийн дараа амь үрэгдэгсдийн цогцсыг эрж хайх ажил эхэлжээ. Ослын улмаас 705 хүн амь насаа алдсанаас эрлийн багийнхан нийтдээ 328 хүний цогцос олжээ. Гэвч тэдний 119 нь танихын аргагүй, айхтар гэмтсэн байсан тул далайд нь оршуулсан байна.
Жэк, Роуз гэдэг зорчигч байгаагүй
Титаникийн сүйрлийн тухай хамгийн тодорхой ойлголтыг Жеймс Камеруны “Титаник” киноноос л бид авсан билээ. Гэвч кинонд гардаг Жэк Доусон, Роуз ДеВитт Букэтер хэмээх хос бодит байдал дээр Титаникийн зорчигчид дунд байгаагүй юм. Харин кинонд гардаг зарим дүр тухайлбал, Титаникийг бүтээсэн Томас Эндрьюс, аврах завийг удирдан явдаг хатагтай Молли Браун, ахмад Эдуард Смит, нэгдүгээр зэрэглэлийн зорчигч Жон Жэкоб Астор, хөгжмийн хамтлагийн ахлагч Уоллэс Хартли, мөн эцсээ хүртэл хамтдаа байхаар шийддэг ахимаг насны гэр бүл гээд бүгд бодит дүр юм. Аврах завинд суух боломж байсан ч нөхөртэйгөө хамт үлдэхээр шийддэг тэр эмэгтэй бол Нью-Йоркийн Мэси их дэлгүүрийн эзэн хатагтай Ида байжээ. Тэрээр нөхөр Исидор Стростой хамт үлдэхээр шийдсэн бодит түүхийг “Титаник” кинонд гайхамшигтайгаар үзүүлсэн байдаг билээ.
Живэшгүй Молли Браун

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл