Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “В1, Тогтвортой” болсныг Moody’s агентлаг зарлалаа
Аравдугаар сарын 20-ноос мопед, скүүтер, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулахгүй
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа
Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ
Монгол багш “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо
"Улаанбаатар метро" төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байна
НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА, УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ДЦС-5 төслийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар баталлаа
Түргэн хоолны эх орон
Одоогоос арваад жилийн өмнө АНУ-ын сэтгүүлч Эрик Шлоссер “Fast Food Nation” буюу “Түргэн хоолны эх орон” хэмээх ном бичиж, америкчуудыг шуугиулж байлаа. Түргэн хоолны хор уршиг, америкчуудын хооллох буруу хэв маяг юунд хүргэж буй тухай нэлээд ул суурьтай, судалгаа шинжилгээтэй өгүүлсэн энэ ном өдгөө бараг үеэ өнгөрөөж мартагдах шахсан ч юм л бол “McDonald’s” руу зүглэх гэдэг америкчуудын зуршил өдгөө ч засраагүй л байна.
Америкчууд ч гэлтгүй дэлхий даяар “McDonald’s” –г зорих хүмүүсийн цуваа тусрахгүй байна. Өнөөдөр өдөр тутам 65 сая хүн Алтан нумт түргэн хоолны газраар үйлчлүүлж буй нь “McDonald’s”-ын хувьд рекорд гэхээр амжилт юм. Зөвхөн Америк дахь “McDonald’s” –ын орлого ашиг 2001 оноос хойш 20 хувиар өссөн нь орчин үеийн америкчууд эрүүл хүнсийг эрхэмлэх тухай ойлголтод хараахан автаж амжаагүй байгааг харуулж байна.
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагаас эхлэн түргэн хоолноос татгалзаж, эрүүл хүнс хэрэглэхийг уриалж, Цагаан ордонд ногоо тариад ч америкчуудын сэтгэлгээг өөрчилж чадахгүй байна. Учир нь, энэ салбарынхан хүүхэд залуусыг татаж, тархийг нь угаах реклам сурталчилгаанд мөнгө хайрлахгүй цацдаг. Үүний дүнд өнөөдөр сургуулиас өмнөх насны хүүхдүүд өдөрт дор хаяж гурван реклам, өсвөр насныхны хувьд таван сурталчилгаа үзэж, улмаар түргэн хоол идэх хүсэл, дуршлыг нь байнга өдөөж байна. Рекламаар зогсохгүй элдэв янзын урамшууллын тоглоом, маркетингийн чанартай тэмцээн уралдааныг хүүхэд багачуудын дунд өргөнөөр ашиглах замаар “McDonalds” ирээдүйн хэрэглэгчдээ бэлтгэж байна.
Тэдний төлөвлөгөө ч амжилттай хэрэгжиж, үр дүнд нь өнөөдөр америкийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд илүүдэл жинтэй багачуудын тоо 30 жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдэв. 6-11 насныхны дунд бүр гурав дахин нэмэгджээ. Харин насанд хүрэгчдийн тухайд байдал бүр муу, гуравны хоёр нь илүүдэл жинтэй болж. Хөгшин залуугүй илүүдэл жинтэй болсон ийм нөхцөлд таргалалтаас үүссэн элдэв төрлийн өвчнийг анагаахын тулд АНУ жил бүр 168 тэрбум ам.доллар зарцуулж байгаа нь америкчуудын жил бүр “McDonald’s”-т оруулдаг орлоготой эн тэнцэж байгаа юм.
1990-ээд оны үеийг бодвол түргэн хоолны талаарх ойлголт харьцангуй өөрчлөгдөж буй боловч органик хүнс, ногоо, гэрийн хоол айл бүрийн сонголт болж чадаагүй байна. Учир нь, органик хүнсний үнэ ямар ч “McDonald’s”, “Burger King”-ийн цэснээс хавьгүй үнэтэй тусдаг. Гэтэл АНУ-ын хүн амын 23 сая нь ядуу амьдарч буй учраас шинэ ногоо, жимс жимсгэний оронд аль болох хямд өртөгтэй нөгөө л хөлдөөсөн, халаасан, давсархаг түргэн хоолоо сонгож байна. “MacDonalds”-ынхан ч энэ хандлагыг мэдэрч амьдрал нь сайнгүй хар арьстнууд, Латин Америкийн цагаачдыг зорилтот хэрэглэгчдээрээ тодорхойлон, рекламаа чиглүүлж байна. Энэ нь нөгөө талаар чинээлэг амьдралтай, тодорхой хэмжээний боловсролтой хүмүүс түргэн хоолноос татгалзаж, эрүүл хүнсийг эрхэмлэх болсонтой холбоотой юм. Тэдний дунд таргалалт гэдэг өвчин ч бараг байхгүйтэй адилхан болж. Тийм ч учраас таргалалт бол ядуусын өвчин гэдэг үг америкчууд амьдралын төвшнөөсөө хамааран ямар хүнс сонгож байгааг илтгэх болжээ.

0 Сэтгэгдэл
*****
bas kfc
2013.03.16