Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Ливийн экс сайд Австрид амиа алджээ
М.Каддафийн үед Ливийн Газрын тосны сайдаар ажиллаж байсан Шукри Ганем Австрийн Вена хотод амиа алдсан байхыг олжээ. Түүний цогцсыг Дунай мөрөнд загасчилж явсан нэгэн эрэгтэй олсон байна. Экс сайдын үхлийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй боловч гадны нөлөөтэй гэж хэлэх ил шарх сорви байгаагүй гэнэ. Гэхдээ хэрэв хэн нэгэн түүнийг ус руу түлхсэн байхад гадны хүчний ямар нэг ул мөр үлдэхгүй учраас мөрдлөгийг илүү нарийн явуулна гэдгээ Австрийн цагдаагийн газар мэдэгджээ.
Ливийн Ерөнхий сайд, Газрын тосны сайдаар ажиллаж байсан Шукри Ганемыг М.Каддафийн хамгийн ойрын туслахуудын нэг гэлцдэг байсан ч тэрээр өнгөрсөн онд экс удирдагчийнхаа дэглэмийг унагахыг дэмжсэн мэдэгдэл хийсний дараа Тунисээр дамжин Европ руу дүрвэн гарсан юм.
Ливийн Ерөнхий сайд, Газрын тосны сайдаар ажиллаж байсан Шукри Ганемыг М.Каддафийн хамгийн ойрын туслахуудын нэг гэлцдэг байсан ч тэрээр өнгөрсөн онд экс удирдагчийнхаа дэглэмийг унагахыг дэмжсэн мэдэгдэл хийсний дараа Тунисээр дамжин Европ руу дүрвэн гарсан юм.
0 Сэтгэгдэл
























