Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын төр үл хөдлөх хөрөнгө дамлан зарахыг зогсооно
-Үүнээс болж Хятадын банкууд нь цохилтод орно гэж Харвардын их сургуулийн проффесор үзэж байгаа гэнэ-

Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гарч байгаа хямрал нь банкны системдээ хүндхэн цохилт  болно хэмээн Олон улсын валютын сангийн тэргүүлэх эдийн засагч асан Харвардын их сургуулийн профессор Кеннет Рогоффа өөрийн хийсэн дүгнэлтээ үндэслэн мэдэгдлээ.
Ийн дүгнэлт хийхээс ч аргагүй байдалд өнөөдөр Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл ороод байгаа юм. Энэ оны тавдугаар сарын байдлаар Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн борлуулт дөрөв дахин багассан байгаа юм. Гэхдээ борлуулалтын хэмжээ эрс багассан ч үнийн хувьд төдийлэн хэлбэлзээгүй аж. 2009-2010 оны хооронд үл хөдлөх Хятадын хувьд үл хөдлөх хөрөнгийн зах зээл болоод түүний гүйлгээ борлуулалтын хувьд жинхэнэ оргил үе байсан юм. Хятадын дундаж амьдралтай ард түмний хувьд инфляцын эсрэг зогсох хамгийн боломжтой арга бол үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж бат итгэж байсан учраас гүйлгээ борлуулалт нь өнгөрсөн онд илт нэмэгдсэн аж. Мөн зах зээлийн хямралд багагүй хөрөнгө мөнгөө алдсан хэсэг нь ч үлдсэн мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгох нь дээр гэж үзэж байлаа.



2009 оны сүүлийн хагаст үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ хамгийн ихээр нэмэгдсэн аж. Үүнээс үүдэн үнэ нь зах зээлийн жам ёсоор өсчээ.  Гэхдээ эдийн засагчдын үзэж буйгаар энэ бол бодит үнийн өсөлт биш байсан бололтой. Чухам яагаад өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар ийн анхаарах болсон гэхээр эдийн засгийн хямралын онд Хятадын эдийн засаг өндөр өсөлттэй гарсны гол учир нь үл хөдлөх хөрөнгийн борлуулалтаас  олсон орлого байсан гэдгийг Хятадын төр засаг маш сайн мэдэж байгаа юм. Харин өнөөдөр барилгын салбар нь зогсонги байдалд ороод байгаад олонхи муж, тосгод, дүүргийн татварын орлогыг эрс буурахад хүргэсэн байна. Барилгын компаниудын нийт зардлын бараг 49,4 хувь нь орон нутагт элдэв төрлийн татвар болон төвлөрдөг аж. Тиймээс л Хятадын олон мужид санхүүгийн бэрхшээл учраад байгаа юм.

Харин Хятадын төр засгаас энэ асуудалд маш болгоомжтой хандаж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ уналтад оруулахгүйн тулд дэмжинэ гэж байгаа ч эдийн засгийн хий өсөлт үүсгэхгүй, ард түмэнд үнийн өсөлт хүндээр тусахгүйн тулд үл хөдлөх хөрөнгийн үнийг унагах зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсноо мэдэгджээ. Бээжин энэ хямрал нь зөвхөн Хятадын төдийгүй дэлхийн эдийн засагт л хүндээр тусах болно гэдгийг маш сайн мэдэж байгаа. Гэхдээ Бээжингийн гол зорилго нь зах зээлийн хямралын үед нь байр орон сууцныхаа үнийг хөргөж тогтвортой барих. Энэ ч утгаараа БНХАУ-ын төрийн зөвлөлөөс нэгдүгээр сарын 9-д үл хөдлөх хөрөнгийн секторын хяналтад байлгах талаар хууль баталж, хяналт тавих төрийн компани байгуулжээ. Энэхүү компаниа “11 дэх хэмжүүр” гэж нэрлэсэн гэнэ. Компанийн гол зорилго нь үл хөдлөх хөрөнгийг дамлан зарахыг зогсоох. Мөн өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Ерөнхий сайд Вэнь Зяабао үл хөдлөх хөрөнгийн үнийн огцом өсөлтийг төр өөрөө зохицуулахаас өөр аргагүй болсон талаар мэдэгдэж байсан юм.

Өмнө нь хэзээ нь Хятадын төр засгаас байр, орон сууцны үнийн өсөлтийг багасгах талаар ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй болохоор тэдний хувьд энэ тал дээр ажиллах  ямар ч туршлага байхгүй гэж шинжээчид үзэж байна. Хятадын төр захиргаанаас хамгийн гол нь ард түмэндээ болоод бизнесийнхэнд ямар нэг байдлаар хүндрэл учруулахгүйгээр энэ асуудлыг шийдэхийг хичээж байгаа гэнэ. Хамгийн түрүүнд байр орон сууц худалдаж борлуулахад ногдуулах татварыг 2010 оны нэгдүгээр сараас нэмсэн юм. Түүнээс гадна байгалийн баялаг буюу газар ашигласны төлбөрийн 50 хувийг урьчилж авах болжээ. Мөн Хятадын ардын банкнаас хөрөнгө оруулалтын зээлийн хувиа 0,5 хувиар нэмсэн аж. Төр засгаас хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ тодорхой үр дүнд хүрч байгаа гэж үзэж байна. Ихэнх худалдан авагчид байрны үнэ унахыг хүлээн орон сууц авахаа хойшлуулсаар байгаа гэнэ. Тиймээс Шанхай, Бээжингийн  орон сууцны худалдааны үнэ 56,6, болон 53 хувиар буурсан аж.

Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн үнийг буулгах, дамлан зарахаас сэргийлэх гол хөзөр бол татвар ногдуулах гэж үзэж байгаа аж. 2003 онд энэ аргыг зарим нэг хотод ч хэрэглэж байжээ. Мөн татварын системийг 2011 оноос эхлэн эрчимтэй хэрэгжүүлж эхлэх юм байна. Харин энэ нь банкны системд хэдий хэмжээний хохирол учруулах хэдий хэмжээний алдагдалд оруулахыг одоогоор тооцож гаргахад хүндрэлтэй гэж Кеннет Рогофф үзжээ. Хамгийн гол нь үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом унаснаар банкуудад хүнд цохилт болох нь тодорхой. Гэхдээ энэ арга хэмжээ багагүй цаг хугацаа шаардаж байгаа гэдгийг мартах хэрэггүй. Төр засгийн шийдвэр нь  банкуудаа татаж унагахгүй гэдэгт итгэе гэж Кеннет эцэст нь хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан