Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “В1, Тогтвортой” болсныг Moody’s агентлаг зарлалаа
Аравдугаар сарын 20-ноос мопед, скүүтер, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулахгүй
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа
Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ
Монгол багш “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо
"Улаанбаатар метро" төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байна
НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА, УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ДЦС-5 төслийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар баталлаа
Д.Медведев: В.Путин бид хоёр өөрсдийн дураар албан тушаалаа солилцоогүй
Хэдхэн хоногийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусч, Ерөнхийлөгчийн суудлаасаа буух гэж буй Оросын төрийн тэргүүн Д.Медведев телевизийн гурван ч сувагт үдэлтийн ярилцлагаа өгчээ. Өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэж, ирэх дөрвөн жилд хаших гэж буй Ерөнхий сайдын албаныхаа тухай өгүүлсэн түүний ярилцлагыг хүргэж байна.
-Юуны түрүүнд танаас Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хүссэн зүйлдээ хүрч чадсан уу гэж асуумаар байна. Тэр дундаа Орос орныг илүү эрх чөлөөтэй улс болгоно гэж амласандаа хүрч чадав уу?
-Эрх чөлөө гэдгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгодог. Гэхдээ ерөнхийд нь ямар улс орныг чөлөөтэй гэж хэлэх вэ гэвэл ард иргэд нь “Би эрх чөлөөтэй хүн” гэж бардам хэлж чадах улсыг л хэлнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ тал дээр бодитой дэвшил гарсан. Магадгүй зарим хүн үүнийг үгүйсгэж, бахь байдгаараа л байна гэж хэлэх байх. Гэхдээ хамгийн ойрын жишээг сануулахад саяхны улс төрийн жагсаал цуглаанууд байна. Тэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрх чөлөөтэй болоод л жагсаал цуглаан хийсэн шүү дээ.
-Улс төрийн жагсаал цуглааныг та нөгөө өнцгөөс нь тайлбарлалаа. Гэхдээ тэнд эрх нь зөрчигдсөн, санал нь хулгайлагдсан хүмүүс очиж жагссан. Лермонтов, Астраханд бүр өлсгөлөн зарласан шүү дээ. Энэ хүмүүсийг юу тэгж өлсгөлөн зарлахад хүргэв ээ гэж та бодож үзсэн үү. Тэд сонгуулийн булхай луйварт цөхөрсөндөө ийм үйлдэл хийсэн гэж би бодож байна. Харин таны хувьд ингэж итгэл алдаж, цөхрөх үе гарч байв уу, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд?
-Миний хувьд бол үгүй. Ерөнхийлөгчийн хувьд сэтгэл хөдлөлөө тэгж гаргах нь зохисгүй хэрэг. Мэдээж муухай ааштай байх үе гарна. Гэхдээ яаж ч уурлаж бухимдсан гэлээ цөхөрч, итгэл алдаж байгаагүй. Тийм үедээ би спортоор хичээллэдэг. Тэгээд сэтгэл санаа тогтворжоод ирсний дараа шийдвэр гаргадаг. Хамгийн хүнд, хамгийн таагүй шийдвэрүүдээ магадгүй тийм үед л гаргаж байсан байх.
-Сонгуулийн үеэр томоохон хэмжээний булхай луйвар орох ямар ч боломжгүй гэж та хэлдэг. Гэвч Астраханаас эхлээд но-той зүйлүүд зөндөө гарсан шүү дээ. Жишээлбэл, санал тоолох дижитал төхөөрөмж суулгасан газар нэг нэр дэвшигч ялж байхад суулгаагүй хэсэгт өөр хүн гараад ирдэг?
-Орчин үеийн сонгууль, тэр тусмаа томоохон сонгуульд санал хулгайлагдах аргагүй. Яагаад гэвэл санал тоолох явцын дүн нь эцсийнхтэйгээ ямагт таарч явдаг. Санал тоолох явцад 50 хувьтай байсан хүн эцэстээ 20 хувь авч, өрсөлдөгч нь 70 хувиар ялж таарахгүй. Ийм байх боломжгүй. Хүмүүс ийм төөрөгдөлд автаж болохгүй. Гэхдээ гараар санал тоолоход булхай орох магадлал дижитал төхөөрөмжөөр тоолохоос илүү байдаг. Тиймээс санал хураах бүх цэгийг автомат төхөөрөмжтэй болгох хэрэгтэй.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд таны хийнэ гэж амласан хамгийн гол ажил бол авлигатай тэмцэх явдал байсан. Гэтэл өнөөдөр авлигатай тэмцэнэ гэдэг зөвхөн яриа төдий болоод өнгөрлөө гэж хүмүүс харж байна. Жишээ нь, Ю.Лужков байна. Түүний үед Москвад авлига нүүрлэсэн байсан л гэдэг. Гэтэл тэр шийтгэл хүлээсэн нь хаана байна вэ. Томоохон албан тушаалтнуудад хууль үйлчлэхгүй байна шүү дээ?
-Албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байна гэдэг дэгсдүүлсэн ойлголт. Жишээлбэл, би Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа мужийн захирагч нарын 50 хувийг халж сольсон. Мэдээж, тэд бүгдээрээ гэмт хэрэгтэн биш л дээ. Гэхдээ тэдний тухай мэдээлэл мөрдөн шалгах хорооноос ирсний дагуу тэднийг дуудаж уулзаад “За, одоо огцор, үгүй бол түүнээс муу юм болох нь” гэж хэлдэг байсан. Хоёрдугаарт, мужийн захирагч байсан цөөнгүй хүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Ямар ч хариуцлага хүлээлгэхгүй байна гэдэг чинь ташаа ойлголт. Мэдээж, мөрдөн шалгах явцад би оролцох ёсгүй учраас буруутай бол түүнийг нь тогтоох газар нь тогтоогоод өгнө. Гуравдугаарт, хэрэв авлигатай холбоотой хэргийн тоо баримтын талаар ярих юм бол, энэ төрлийн шалгагдаж буй хэргийн тоо жил ирэх тусам өсч байна. Одоогоор Мөрдөн шалгах хороонд албан тушаалтнуудын холбогдсон авлигын 17000 хэргийг шалгаж байна. Үүнээс гадна авлигын сүлжээ болсон зохион байгуулалттай гэмт хэргийн 53 бүлэглэл байгааг илрүүлсэн. Тэгэхээр авлигын хэргийг илчлэн бууруулах талаар юу ч хийгээгүй байна гэж хэлж болохгүй. Гэхдээ хүмүүст мэдэгдэхүйц үр дүн бага байгааг би хүлээн зөвшөөрнө. Скандинавын орнуудад яагаад авлига бага байдаг атал манайд өндөр байдаг юм бэ. Энэ бол улс орны түүх, хүн ардын сэтгэхүйгээс болж байгаа юм. Авлигын эсрэг бид оюун сэтгэхүйгээрээ тэмцэх ёстой юм. Жишээлбэл, та замын цагдаад авлига өгч байсан уу?
-Үгүй ээ. Амьдралдаа хэзээ ч авлига өгч байгаагүй.
-Сайн байна. Та өөрийнхөөрөө тэмцэж байна. Бусад бүх хүн ч бас ингэж тэмцэх ёстой юм.
-Олон нийт таныг Ерөнхийлөгчийн суудлаас буухаас өмнө М.Ходорковскийд өршөөл үзүүлэх нь гэж харж байсан. Гэтэл тэр шоронд хоригдсон хэвээр л байна. Хуулиар бол ялтан өөрөө Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж байж, өршөөгддөг ёстой. Гэхдээ М.Ходорковский хэзээ ч өршөөл эрсэн захидал бичихгүй гэдгээ мэдэгдсэн шүү дээ. Тэгэхээр түүнийг өөрийнх нь хүсэлтгүйгээр өршөөчихөж болохгүй юм уу?
-Хуулийн дагуу энэ боломжгүй гэдгийг та ч өөрөө мэдэж байна шүү дээ.
-Гэхдээ хүний эрхийн байгууллагууд боломж бий гэж тайлбарлаж байгаа. Та Ерөнхийлөгч шүү дээ?
-Үндсэн хуулийн 50 дугаар зүйлд бүх ялтан өршөөл эрсэн захидал бичих эрхтэй гэж заасан байгаа. Энэ бол Үндсэн хууль. Ерөнхийлгчийн хувьд хуулиа дагаж мөрдөх нь хамгийн чухал. Хэн нэг хоригдлыг өршөөж, хэлтрүүлэхэд эхлээд тэр хүний өөрийнх нь хүсэлт, тухайн хэргийн онцлог шинжийг заавал харгалзаж үзэх ёстой. Жишээлбэл, надад захидал бичсэн хоригдлууд дунд гар утас хулгайлсныхаа төлөө хоёр жилийн ял авсан, эсвэл ганц лааз загасны төлөө 18 сар хоригдохоор болсон гэх мэтийн гайхмаар тохиолдлууд цөөнгүй байдаг. Үүн дээрээс дүгнэлт хийгээд XXI зуун гарчихаад байхад яль шалихгүй хэрэг хийсэн болгоныг торны цаана суулгаад байж болох уу гэдэг асуудал гарч ирсэн. Намайг анх ажлаа авч байхад манайх нэг сая гаруй хоригдолтой байсан. Харин одоо 20 хувиар буурч, 800 мянга болсон байна.
-Батлан хамгаалах яамнаас гаргасан сүүлийн тайланг харж байхад армийн зардал огцом нэмэгджээ. Та ч бас хэдхэн хоногийн өмнө армийн төсвийг 20 триллион рубльд хүргэнэ гэж мэдэгдсэн. Дараагийн Засгийн газрыг толгойлох Ерөнхий сайдын хувьд шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбараас цэрэг армийг илүүд үзэхийн учир юу вэ?
-20 триллион рубль гэдэг бол 2020 он хүртэлх армийн нийт зардал юм. Мэдээж, би армийг боловсролын салбараас тэргүүнд тавина гэж хэзээ ч хэлээгүй. Гэхдээ манай зэвсэгт хүчинд томоохон реформ хийх зайлшгүй шаардлага байна. Армийн ихэнх зэвсэг техник Зөвлөлтийн үеийнхээрээ л байгаа шүү дээ. Гүржийн зөрчил мөргөлдөөний үеэр үүнийгээ бид мэдэрсэн. Тийм ч учраас даруй зэвсэг техникээ өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд би үүн дээр баттай зогссон. 2020 он гэхэд манай армийн зэвсэг техникийн 50-70 хувь нь орчин үеийн, шинэ техник хэрэгслээр солигдох болно. Галт зэвсэг, пуужин, машин тэрэг, харилцааны хэрэгсэл гээд шаардлагатай бүхий л зүйлсээ шинэчилнэ. Дашрамд дурдахад, боловсролын салбарт бид жил бүр хоёр триллион рубль төсөвлөдөг.
-Арми, боловсролын салбарын тухай яриа сөхсөн дээр хувийн шинжтэй нэг асуулт тавья. Таны хүү Илья энэ зун 17 нас хүрэх байх аа?
-Тийм ээ.
-Хүү тань арми, боловсрол хоёрын алийг нь сонгох бол? Ерөнхийлөгчийн хувьд хүн бүр иргэний үүргээ биелүүлж, армид алба хаах хэрэгтэй гэж та хэлдэг. Харин таны хүү их сургуульд элсэн суралцах үү, эсвэл...
-Тэр одоохондоо шийдээгүй байгаа. Төгсөлтийн шалгалтдаа бэлтгээд тун завгүй байна. Хааяа шалгалт шүүлгийн тухай асуухаар “Өө аймшигтай, хичээл их байна” гэдэг.
-Нууц биш бол ямар их сургуулийг сонгосон бол?
-Бид хүүтэйгээ ярилцаж байгаа. Ямартай ч хэд хэдэн санаа байгаа. Гэхдээ миний мэргэжлийг их сонирхож байгаа.
-Хуульч уу?
-Тийм ээ. Бас эдийн засгийг ч сонирхож байгаа.
-Таны гадаад бодлогын нэг чухал хэсэг нь АНУ-тай харилцаагаа сэргээх байсан. Гэвч эхэндээ нэлээд ахицтай явж байсан энэ ажил эцэстээ ямар ч үр дүнгүй хоцорлоо. Үүнд магадгүй Вашингтон манай гудамжны жагсаалуудыг санхүүжүүлээд байна гэсэн хардлага нөлөөлсөн үү?
-Баримт аваад үзэх юм бол манай хоёр улсын харилцааны түүхэнд өнгөрсөн дөрвөн жил хамгийн таатай үе нь байсан. Гэхдээ бидэнд хэлэлцэх асуудал үлдээгүй гэж би хэлэх гэсэнгүй. Жишээлбэл, пуужингаас хамгаалах системийн тухай хэлэлцээр байна. Бид тэдэнд “Стратегийн тэгш байдлыг алдагдуулах зүйл битгий хийгээч ээ” гэж хэлдэг. Тэд “Тийм ээ, тийм бид ойлгож байгаа” гэж хариулдаг атлаа өөрсдийн байр сууриа хамгаалсаар л байдаг. Гэхдээ энэ асуудал дуусаагүй. Шийдвэрлэх ёстой. Хэрэв бүх арга барагдвал бид пуужингаа угсрах болно. Өөр сонголт байхгүй. Амьдрал ийм л байдаг.
-Вашингтон манай гудамжны жагсаалд оролцож байгаа тухайд?
-Вашингтоны гар хөл оролцож байгаа нь илт мэдэгдэхээр л байдаг. Та нар мэдэж байгаа. Энд болж байгаа улс төрийн томоохон процесст нөлөөлөх гэж оролддог нь үнэн. Гэхдээ Орос бол тусгаар тогтносон бүрэн эрхт том гүрэн. Хэн ч биднийг ноёрхож чадахгүй.
-Одоо хүмүүсийн хамгийн их сонирхож буй сэдэв рүү оръё. В.Путин та хоёрын албан тушаалаа солилцох ээлжит “шатрын нүүдлийн” тухай. Тэрээр танд Ерөнхий сайдын суудлаас гадна “Нэгдмэл Орос” намын даргын суудлаа өгнө гэж хэллээ. Энэ тохиолдолд, В.Путин нэр хүнд нь унаж яваа намаасаа салж, харин тэр намыг нь та авч явах болох нь. Танд заавал ингэх шаардлага байгаа гэж үү? Эсвэл рейтинг нь унаж яваа энэ намд ичиж зоволгүйгээр нэгдээд, ямар нэг өөрчлөлт хийхийг хүсээ юу?
-Нэгдүгээрт, бид албан тушаалаа өөрсдийн дураар солилцоогүй. Олны нүдэнд бол тийм хялбархан ойлгогдож магадгүй л дээ. Гэхдээ ямар нэг зүйл солилцохын тулд эхлээд хүлээж авах хэрэгтэй. В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн дэмжлэгээр ялалт байгуулсан. Хэрэв хүмүүс түүнийг сонгоогүй бол албан тушаалаа солилцох тухай яриа байж таарахгүй шүү дээ. Ерөнхий сайдын асуудал ч үүнтэй яг адилхан. Би эхлээд Төрийн Думаас санал авч, сонгогдох хэрэгтэй. “Нэгдмэл Орос” намтай холбоотой байдгаа би нуухгүй. Энэ бол маш том нам. Харин яагаад нэр хүнд нь унаж яваа, рейтинг муутай гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Энэ нам Төрийн Думын сонгуульд 50 хувийн санал авсан шүү дээ. Одоогоор рейтинг нь 45-47 хувьтай яваа. Зарим нь бүр 52-53 хувийн рейтингтэй ч гэж үнэлж байгаа. Үүнээс илүү нэр хүндтэй байна гэж байх уу. Хэрэв энэ намыг толгойлох боломж олдвол би татгалзахгүй. Мэдээж, намыг удирдах гэж байгаа бол өөрөө гишүүн нь байх ёстой.
-Тэгэхээр та “Нэгдмэл Орос” намын гишүүн нь болох нь ээ?
-Хэрвээ намын дарга нь гишүүнчлэлгүй бол хэзээ ч гэсэн салаад явчихаж болно. Тиймээс, намын дарга нь заавал гишүүн байх ёстой гэж би боддог. Гэхдээ юуны өмнө намаас албан ёсоор санал хүлээн авч, бас гишүүдийн дэмжлэгийг хүлээх хэрэгтэй.
-Гэхдээ танд тэгж санаа зовох хэрэг байгаа гэж үү?
-Улс төрийн амьдрал урьдчилан хэлэхийн аргагүй ээдрээтэй шүү дээ.
-Хэрвээ та Ерөнхий сайд болвол, энэ ч гэхдээ бараг тодорхой л доо, танай танхимд хэн хэн багтах бол. Одоогийн танхимаас хэн нь үлдэж, шинээр ямар хүмүүс орж ирэх вэ?
-За бичээд байгаарай. Ерөнхий сайдын орлогч долоо байна. Гэхдээ та энэ нууцаа нэлээд удаан хадгалах хэрэгтэй шүү. /инээв/ Нэг маш тодорхой зүйлийг хэлэхэд В.Путин одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнээ шинэчлэх хэрэгтэй гэсэн бодолтой байгаа. Би ч түүнтэй санал нэг байна. Бид хоёр энэ тухай олонтаа ярилцаж байсан. Цаасан дээр нэрийг нь бичиж байгаад хэн нь сайн ажиллаж чадах, хэн нь илүү тохирох вэ гээд нэг бүрчлэн ярилцдаг. Миний бодлоор одоо бидэнд шинэ хүмүүс хэрэгтэй. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой учраас шинэ хүмүүс авчирчихаад ажилтайгаа танилцах гээд хугацаа алдаж болохгүй. Тэгэхээр хуучны туршлагатай хүмүүс дээрээ шинэ боловсон хүчнийг оруулж ирж, тэнцвэржүүлэх бодлого барих нь зөв.
-Таны бүрэн эрхийн хугацаа дуусах гэж буй энэ үед хүмүүс нэг зүйлийг их сонирхож байгаа. Албан тушаалаа солилцдог энэ байдал хэзээ төгсөх бол гэж. Цаашид Оросын улс төрд эрх баригчид хоорондоо суудлаа солилцдог байдал хэвээр үргэлжлэх үү?
-Албан тушаалын солилцоо гэдэг энэ үгэнд би дургүй. Владимир Путин бидний хооронд улс төрийн хамтын ажиллагаагаар зогсохгүй 20 жилийн нөхөрлөл бий гэдгийг хэлмээр байна. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, бүхэл бүтэн улс орны хувь заяа, улс төрийн процесс ганц, хоёрхон хүнээс хамаарна гэж хэзээ ч байхгүй. Ил харахад тэгж санагдаж магадгүй боловч тэдний цаана шийдвэр гаргахад оролцдог, санаа бодлоо хэлэлцдэг олон хүн байдаг. Нөгөө талаар Үндсэн хуулинд ч улс орны эрхийг ээлжлэн барьж буй хүмүүс хамтран ажиллаж, нэг нэгэндээ итгэж, улс төрийн хувьд түншүүд байх ёстой гэж заасан байдаг шүү дээ. Энэ тогтолцоог бид бий болгоогүй, Үндсэн хуулийг бид зохиогоогүй. Тийм болохоор энэ талаар санаа амар байж болно.

0 Сэтгэгдэл