Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “В1, Тогтвортой” болсныг Moody’s агентлаг зарлалаа
Аравдугаар сарын 20-ноос мопед, скүүтер, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулахгүй
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа
Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ
Монгол багш “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо
"Улаанбаатар метро" төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байна
НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА, УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ДЦС-5 төслийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар баталлаа
Эзэн хааны хожимдсон гэмшил
Испанийн эзэн хааны гэр бүл ард түмнийхээ өргөн хэлэлцүүлгийн гол сэдэв болоод байна. Хаант засаглал байх хэрэгтэй юм уу, байлаа ч одоогийн хаан Хуан Карлост эзний өндөр дээд сэнтийд суух эрх байгаа юу зэрэг асуултыг испаничууд өөр хоорондоо тавьж тунгаах болжээ. Гэвч энэ асуултууд цаг хугацааны жам ёсоор хар аяндаа гарч ирсэнгүй, харин эзэн хааны өөрийнх нь удаа дараагийн болчимгүй алдаанаас үүдсэн юм.

Евро бүсийн орнууд дундаа эдийн засгаараа дөрөвт бичигдэх, эртний түүхт Испани гүрний ард түмэн сүүлийн хоёр жил нэлээд стресстэй, сэтгэл гундуу яваа.Тус улсын эдийн засаг өрийн хямралд нэрвэгдээд байгаагаас төсвийн зардлаа огцом танах шаардлагатай болж, улс орон даяар бүсээ чангалж буй. Хэдхэн долоо хоногийн өмнө гэхэд Ерөнхий сайд Мариано Ражой улсын төсвийг 27 тэрбум еврогоор танах төлөвлөгөөг ард түмэндээ танилцуулсны дотор боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийг бүр 10 тэрбум еврогоор хассан. Эрх баригчдын хайр найргүй энэ шийдвэр олон мянган төрийн албан хаагчийн цалингаар яригдаж буй учраас нийгэм даяар бухимдал нүүрлээд байгаа юм. Үүн дээр ид хийж бүтээх насны залуусын тэн хагас нь ажилгүй сууж байгаа нь испаничуудыг байсхийгээд гудамжинд гарч, жагсахад хүргэж байгаа билээ.
Ийнхүү ард түмэн нь уур бухимдлаа барьж ядан эрх баригчдаа байх суух газаргүй болтол нь чичлэн шүүмжилсэн халуухан өдрүүдэд Испанийн эзэн хаан Хуан Карлос Африкийн элсэн цөлд чих амар зугаалж явжээ. Бүр зугаалахаар барахгүй заан унагахаар явсан байгаа юм. Өмнө нь нэг удаа заан агнаж, ангийн олзныхоо өмнө бахархалтай нь аргагүй зургаа татуулж байсан Хуан Карлос энэ удаа арай ч Африкийн аварга том амьтныг унагаж амжаагүй боловч 40 мянган еврогоор тансаг сафари аялал хийжээ. Гэтэл гайтай юм шиг гэнэтийн явдал болж, эзэн хаан байрлаж байсан зуны асраасаа унаж, аарцагны ясаа хүндээр бэртээсэн юм. Хэрэв тэрээр яаралтай мэс засал хийлгэхээр Мадрид руу нисч ирээгүй бол испаничууд хаан нь хаана юу хийж явааг мэдэхгүй өнгөрөх байв. Гэвч яс солиулах мэс засалд орсон эзэн хааны тухай яриа гадуур тармагц тансаг аяллынх нь тухай таагүй мэдээллүүд ар араасаа цуварч эхэлсэн юм.
Саудын Аравийн шейхийн урилгаар очсон л гэнэ, үл мэдэгдэх герман бүсгүйтэй хамт явж байжээ л гэнэ. Энэ бүхнээс олон нийтийн дургүйцлийг хамгийн ихээр төрүүлсэн нь заан агнахаар явсан гэдэг нь байв. Эзэн хаан Хуан Карлос Дэлхийн байгаль хамгаалах сангийн Испани дахь салбарын хүндэт ерөнхийлөгч юм шүү дээ. Гэвч энэ байгууллагын ерөнхийлөгч хэмээх хүндэт алба эзэн хааны хар бага наснаас эхтэй ангийн хорхойг нь дарж чадахааргүй бага санагддаг бололтой. Удаа дараа анд явж, тэр бүртээ нэг ховор амьтны амийг хөнөөгөөд зогсохгүй олон нийтэд тэр бүр мэдэгдээд байдаггүй элдэв осол эндэгдлийг дагуулдаг байжээ. Тэрээр бүр бага залуудаа ан хийх гэж яваад төрсөн дүү рүүгээ андууран буудсан золгүй тохиолдол ч бий. Дүүгийнх нь харамсалтай үхэл ч түүний ан хийх хоббиг зогсоож чадаагүй аж.

Гэхдээ испаничууд эзэн хаанаа үнэлж хүндэлдэг байсан тул төр барьсан 36 жилийн хугацаанд нь түүний олон арван гэм дутагдал, алдаа эндэгдлийг уучлан өршөөсөөр иржээ. 1981 оны хоёрдугаар сард зэвсэглэсэн хүчин төрийн эргэлт хийхийг завдаж, парламентыг эзлээд байхад энэхүү балмад явдлыг зогсооход эзэн хаан ихээхэн хүчин зүтгэл гаргажээ. Тийм ч учраас Испанийн улс төрийн хүчнүүд, үе үеийн Засгийн газар, ард түмэн нь ч түүнд хүндэтгэлтэй ханддаг. Ардчиллын төлөө зогсдог эзэн хаанд хувийн “багахан” зугаа цэнгэл байхад буруудах юмгүй хэмээн өөгшүүлж, түүний тухай баримт нотолгоотой саар мэдээллүүдээ хүртэл хэвлэлүүд нь нийтлэхээс хойш тавьдаг байжээ.
Гэвч эзэн хаан ард түмнийхээ энэ хайр хүндэтгэлийг даасангүй. Ан хийх язгууртны хоббигоос гадна гэр бүлийн ариун бус явдал имиж нь болтлоо даамжирчээ. Испанийн хэвлэлүүдийн бичдэгээр бол хаан ойролцоогоор 1500 гаруй амраг бүсгүйтэй байсан гэдэг. Диана гүнжид сээтэн хаяж, Савойягийн гүнж Марияг жирэмслүүлсэн гэгддэг тэрээр Маллорка арал дахь зуны ордондоо амарч байхдаа хажуу дахь хатнаа ч үл тоон шөнө бүр мотоцикль унан, гадагш гардаг байсан гэдэг. Зунжингаа мисс бүсгүйтэй зугаалсан тэрээр нэг удаа ордон дотроо хатандаа гардуулж байсан ч удаатай.
Ийнхүү эзэн хааны но хэм хэмжээнээс хэтрэн гарч, уучлан өнгөрүүлье гэхэд дэндүү олдоод байсан учир хэвлэлүүд ч тэвчээр алдаж, зах зухаас нь дэлгэж эхэлжээ. Тэд эзэн хааны ёс бус үйлдлийг уудлахын хэрээр түүний хажууд энэ бүхнийг чимээгүйхэн тэсч тэвчин, төрт ёсны үүргээ нэр цэвэр, сэтгэл чанга биелүүлж яваа София хатныг бишрэн хүндлэх болсон байна. Мах огт иддэггүй, нэлээд хуучинсаг хэв маягтай хатан София эр нөхрийнхөө үнэнч бус байдлыг сонсч дуулаагүй мэт явдаг бөгөөд эзэн хааны гэр бүлийг аз жаргалтай, тогтвортой, бат бөх хэмээн харуулах гэж хичээсээр өдийг хүрчээ. Гэвч ихэс язгууртнуудын амьдрал ард олны алган дээр тавьсан мэт ил байдаг хойно испаничууд хатан Софиягийн байр байдлыг ойлгож мэддэг юм. Энэ оны эхээр хэвлэгдэн гарсан “Хатны ганцаардал” хэмээх ном ч үүний нэг жишээ.
Хаан Хуан Карлосын хамгийн сүүлчийн тарьсан хэргийн дараа хэвлэлүүд нэг зүйлийг ажигласан байна. Хаанд мэс засал хийснээс хойш 72 цагийн дараа эргэлт оруулахыг зөвшөөрөх үед хатан София эр нөхрөө эргэж очсон ч ердөө 15-хан хором л саатжээ. Хоёр ч удаа нөхрөөсөө салсан герман бүсгүйтэй Ботсванагийн цөлд зугаалж явахдаа өөрийгөө гэмтээгээд ирсэн нөхрөө эхнэр нь уучлан өршөөхийг хүсээгүй бололтой. Эзэн хаан Хуан Карлост гэр бүлийнхэн нь ч, ард түмэн нь ч одоо итгэхээ больжээ.
Испанийн цахим ертөнц, интернэт хуудас, хувийн блог, телевизийн ток шоу, сонины тоймчдын булан гээд хаа сайгүй л “Хаант засаглал хэдий хүртэл оршин тогтнох ёстой юм”, “Хэн түүнийг насан эцэслэтлээ хаан ширээнд суух ёстой гэж хэлсэн юм”, “Ийм ёс зүйгүй хаан байж таарах уу” гэсэн хэлэлцүүлэг өрнөж байна. Ердөө хэдхэн жилийн өмнө иймэрхүү өнгө тоноор хаант төрийн эсрэг хандах зүрх зоригтон Испанид байгаагүй. Гэтэл одоо хаант төрийн хувь заяаг дэнчигнүүлэх хэмжээнд асуудал тавьдаг болжээ.
Эзэн хааны энэ явдал дээр түүний хүргэн Инаки Урдангарины холбогдсон хэрэг бүр нэрмээс болж орхижээ. Кристина гүнжийн нөхөр И.Урдангрин уг нь хааны хамгийн хайртай хүргэн. Испаниас салан тусгаарлахыг хүсдэг Баск, Каталан мужаас гаралтай энэ эр хааны гэр бүлтэй ураг барилдсанаар улсын дотоодод гарч болзошгүй зөрчлөөс сэргийлэх чухал гүүр болж өгсөн учраас тэр л дээ. Гэвч тэрээр саяхнаас улсын мөнгийг шамшигдуулан завшсан хэрэгт орооцолдож, шүүхээр шалгуулж эхлээд байна. Хааны хүргэн хандивын сангаар дамжуулан багагүй хэмжээний мөнгө идсэн хэрэгт буруутгагдаад байгаа аж. Ийнхүү эзэн хааны гэр бүлийн имиж нэг л онцгүйгээр олны нүдэнд буух болж, улмаар олон зуун жил оршин тогтносон хаант төр ёсыг халах тухай бодол олон хүний толгойд эргэлдэх болжээ.
Энэ ёозгүй хандлагыг мэдэрсэн үү, ямартай ч өнгөрсөн долоо хоногт хаан эмнэлгээс гарахдаа ард түмнээсээ уучлал эржээ. “Миний буруу. Дахин ийм алдаа гаргахгүй” хэмээн мэдэгдэх 74 настай эзэн хааны үг ээж аавдаа загнуулаад буруугаа хүлээсэн хүүхдийнх шиг өхөөрдөм байсангүй. Испаничуудын хувьд дэндүү хожимдсон гэмшил мэт санагджээ. Тэд Хуан Карлосыг эзэн хааны сэнтийнээс буулгаж чаддаггүй юм гэхэд ядаж Дэлхийн байгаль хамгаалах сангийн хүндэт ерөнхийлөгчийн албанаас нь огцруулъя хэмээн интернэт хөдөлгөөн өрнүүлж байна. Тус улсын нөлөө бүхий хэвлэл “El Pais”-ын санаачилснаар хааныг ерөнхийлөгчийн албанаас огцруулахыг уриалан онлайнаар гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд хааныг уучлал гуйх үед энэ санаачилгыг дэмжигчдийн тоо 85 мянгад хүрчээ.

0 Сэтгэгдэл