Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
МАН-ын генсек өнөөдөр тодорно

МАН шинэ даргатай боллоо. Удирдлага шинэчлэгдсэнээр нам бүхэлдээ хуучин арга барилаасаа салж, шинэ зарчмаар ажиллах эхлэл тавигдаж, алдаа оноогоо дэнслэн цааш явах учиртай хэмээн олон мянган гишүүн, дэмжигч нь харж байгаа. МАН-ын XXVII Их хурлын 1100 гаруй төлөөлөгч намынхаа цаашдын хувь заяаг М.Энхболдод даатгаж, ирэх сонгуулиудад ялалт авчирна гэсэн итгэл өвөртлөн үлдлээ. Энэ бол МАН-ын гишүүдийн сонголт. Харин шинэчлэл хийж, шинэ дүрэм, бодлого, арга барилаар ажиллах МАН-ынхан хуучны М.Энхболдыгоо даргаар сонгосныг улс төр судлаачид болон бусад намынх нь нөхөд янз бүрээр хүлээн авах байх. Заримд нь өгөөш ч болох талтай.
Учир нь, тэрээр МАН-д 20 гаруй жил зүтгэхдээ сайн, саараараа дуудуулан олон ч албан тушаалыг хашиж явсан. Өндөг шиг өөгүй, нэр цэвэр ч хүн биш. Гэхдээ тэр намдаа нэр нөлөөтэй улстөрч үү гэвэл яах аргагүй мөн. Гаднаас нь харахад уужуу тайван, дөлгөөн харагддаг, олон таван үггүй нэгэн гэдгийг журмын нөхөд нь хэлдэг ч “газрын наймаачин” гэх нэрийг олон жил зүүж яваа хүн. Энэ өөнөөс нь эхлээд түүнийг өөлөх, баалах хүн захаас аваад олон. Гэхдээ сонголтыг МАН-ын Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 1134 төлөөлөгч “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг зарчмаар тунгаан байж хийсэн болохоор түүнийг цаашид хэрхэн ажиллахыг харах, дүгнэх л үлдлээ.
Удирдан чиглүүлэх багийн удирдлагад орж ажиллах генсек, нарийн бичгийн дарга болон намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг Их хурлын төлөөлөгчдөд хуралдаж, шинээр сонгоно. Үүнтэй зэрэгцэн намынхаа Бага хурлын төлөөлөгчид багтах гэсэн гишүүд олширсноос энэ суудлын үнэ тэнгэрт хадсан сурагтай. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар бага хурлын гишүүнийн суудлыг 20 сая төгрөгөөр үнэлж буй аж. Их хурал хамгийн эхэнд Бага хурлын гишүүдийг сонгох асуудлыг ярихаар болсон нь намын олон зуун гишүүнийг барьц алдахад хүргэж буй бололтой. Яаж ийж байгаад Бага хурлын 310 гишүүний нэгд багтчихвал бүтэн нойртой хонох эрхэм олон байгаа гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Харин үүний дараа хяналтын ерөнхий хорооны гишүүд болон генсекийг сонгоно. Бага хурал 310 гишүүнтэй байх, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 21 хүртэл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоо 15 хүртэл байхаар дүрмийн төсөлдөө тусгасан гэх бөгөөд Их хуралд сонгогдсон 1000 гаруй гишүүнээс уг бүрэлдэхүүнийг сонгоно. Генсекийг намын дарга нэр дэвшүүлэх учраас энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр болоод буй аж. Учир нь, намын даргад ар гэрийн гачигдал гарсан нь хурлын уур амьсгал болон нэр дэвшүүлэх ажилд хүлээлт үүсгэсэн нь тодорхой. М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар одоогийн МАН-ын нарийн бичгийн даргад Ж.Сүхбаатар ажиллаж байв. Тэр утгаараа Ж.Сүхбаатарыг тэрээр өөрийн хүн гэж генсект нэр дэвшүүлэх магадлалтай ч Нямаагийн Энхболд нэрээ татсан нь Сү.Батболдын фракцтай ямар нэг тохироо хийсэн байж магадгүй гэх таамгийг хэвлэлээр бичээд байгаа. Хэрэв энэ таамаг ортой бол тэрээр Байгаль, орчин аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлнэ гэх. Харин “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, Элчин сайдын зөвлөх Б.Энхмандах нарын хувьд хэцүүхэн даваатай учрах нь бололтой. МАН-ын генсек хэн болох бол гэж сонирхох хүн олон байна. Энэ эргэлзээг тайлах хүн нь шинэ дарга М.Энхболд болчихоод байгаа учир түүний амнаас гарах үгийг чих тавин хүлээж байна.

0 Сэтгэгдэл