Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
МАН-ын дарга өнөөдөр тодорно
Намдаа шинэчлэл хийх гэсэн 1100 гаруй төлөөлөгч шөнө дөл болтол хуралдаж, намын удирдлагуудаа сонгон, дүрэмдээ өөрчлөлт оруулж, 2021 он хүртэл намаа хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө батлахаар гурван өдрийн турш нойр хоолоо хасан зүтгэж байгаа. МАН-ын XXVII Их хурал уржигдар эхэлж, намын даргынхаа илтгэлийг сонссоны дараа гурван хэсэг болж, МАН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, МАН-ын хөгжлийн хөтөлбөрийн түүхэн баримт бичгийн төслүүдийг хэлэлцэв. Харин өчигдөр үдээс өмнө хаалттай эхэлсэн уг хурал салбар хуралдаануудынхаа тайланг сонсч, оройн 20.00 цаг хүртэл завсарласан юм. Өнөө орой /өчигдөр/ үргэлжлэх уг хурлаар өмнө нь хэлэлцсэн асуудлын хүрээнд төлөөлөгчдийн санал шүүмжлэлийг сонсч, төслүүдээ батлах аж. Үүний дараа намын даргад нэр дэвших өрсөлдөөн тун ширүүхэн болох нь. Нэр дэвшүүлэх ажил шөнө дундаас хойш болох төлөвтэй байгаа гэсэн. Тэгэхээр өнөө өглөө гэхэд МАН-ын цаашдын хувь заяа тодорхой болж, удирдан чиглүүлж, авч явах даргатай болох нь. Одоогийн байдлаар намын даргад М.Энхболд, Н.Энхболд, Т.Аюурсайхан нар нэрээ дэвшүүлэхээр зарласан бол генсект Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Б.Энхмандах нар өрсөлдөхөө мэдэгдсэн. Үүн дээр Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэхээр хэн нэгнийг дэмжвэл нэмэгдэх магадлал байна.
Sharga morit zusland tsever agaart shalnaasaa haldag, 00 dushtei, haluun huiten ustai, haruul hamgaalalttai, dulaan grajtai, tohilog tseverhen 1 ba 2 uruu bairuudiig 6 sariin hugatsaagaar tureesluulne. 99118457.91190055
Намдаа шинэчлэл хийх гэсэн 1100 гаруй төлөөлөгч шөнө дөл болтол хуралдаж, намын удирдлагуудаа сонгон, дүрэмдээ өөрчлөлт оруулж, 2021 он хүртэл намаа хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө батлахаар гурван өдрийн турш нойр хоолоо хасан зүтгэж байгаа. МАН-ын XXVII Их хурал уржигдар эхэлж, намын даргынхаа илтгэлийг сонссоны дараа гурван хэсэг болж, МАН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, МАН-ын хөгжлийн хөтөлбөрийн түүхэн баримт бичгийн төслүүдийг хэлэлцэв. Харин өчигдөр үдээс өмнө хаалттай эхэлсэн уг хурал салбар хуралдаануудынхаа тайланг сонсч, оройн 20.00 цаг хүртэл завсарласан юм. Өнөө орой /өчигдөр/ үргэлжлэх уг хурлаар өмнө нь хэлэлцсэн асуудлын хүрээнд төлөөлөгчдийн санал шүүмжлэлийг сонсч, төслүүдээ батлах аж. Үүний дараа намын даргад нэр дэвших өрсөлдөөн тун ширүүхэн болох нь. Нэр дэвшүүлэх ажил шөнө дундаас хойш болох төлөвтэй байгаа гэсэн. Тэгэхээр өнөө өглөө гэхэд МАН-ын цаашдын хувь заяа тодорхой болж, удирдан чиглүүлж, авч явах даргатай болох нь. Одоогийн байдлаар намын даргад М.Энхболд, Н.Энхболд, Т.Аюурсайхан нар нэрээ дэвшүүлэхээр зарласан бол генсект Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Б.Энхмандах нар өрсөлдөхөө мэдэгдсэн. Үүн дээр Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэхээр хэн нэгнийг дэмжвэл нэмэгдэх магадлал байна.
0 Сэтгэгдэл
2013.10.29
























