Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
“Чингис бонд”-оос 650 сая ам.доллар үлджээ
Олон улсын санхүүгийн зах зээлд манай улс “Чингис бонд” гаргаж, 1.5 тэрбум ам.доллар босгож чадсан. Энэ нь Монгол Улс хөрөнгө босгож томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой чадвартайг харуулж буйн илэрхийлэл гэдэг.
Уг бондын мөнгийг Монголбанк Засгийн газартай хамтарсан гэрээний дагуу хадгалж байгаа аж. Одоогоор тус бондын 850 сая ам.долларыг нь зарцуулжээ. Ингээд дансанд нь 650 сая ам.доллар үлджээ. Энэ мөнгө гэрээний дагуу Монголбанкинд мөнгө байрших учраас төв банк хүүг нь төлж буй гэнэ. Харин төв банкнаас гарч зарцуулагдаад явбал Засгийн газар хүүг нь төлөх юм байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголбанк графикийн дагуу 38 тэрбум төгрөг төлжээ. Тус бондын зарцуулалтыг сонирхвол Таван толгой ордыг түшиглэн барих 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихад 50 сая ам.доллар зарцуулах болсон.
Мөн нийслэлийн агаарын болон хөрсний бохирдол арилгах, замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Гудамж төсөл”-д 200 сая ам.доллар зарцуулж буй билээ. Уг төсөл “Хотын төв”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Хурдны зам” гэсэн гурван дэд төсөлтэй. Энэ хүрээнд нийт 33 уулзварыг шинэчлэх, шинээр гудамж бий болгох ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байгаа юм. Үүнээс гадна Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбоход 570 тэрбум төгрөг өгсөн аж. Бас ноолуурын салбарыг дэмжихэд 68.8, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулахад 27.7, өвлийн хүл¬эмж байгуулахад 17.4, ноосны салбарт 45, оёмол бүтээгдэхүүний салбарт 13.5 сая ам.доллар зарцуулахаар хуваарилжээ.
Олон улсын санхүүгийн зах зээлд манай улс “Чингис бонд” гаргаж, 1.5 тэрбум ам.доллар босгож чадсан. Энэ нь Монгол Улс хөрөнгө босгож томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой чадвартайг харуулж буйн илэрхийлэл гэдэг. Уг бондын мөнгийг Монголбанк Засгийн газартай хамтарсан гэрээний дагуу хадгалж байгаа аж. Одоогоор тус бондын 850 сая ам.долларыг нь зарцуулжээ. Ингээд дансанд нь 650 сая ам.доллар үлджээ. Энэ мөнгө гэрээний дагуу Монголбанкинд мөнгө байрших учраас төв банк хүүг нь төлж буй гэнэ. Харин төв банкнаас гарч зарцуулагдаад явбал Засгийн газар хүүг нь төлөх юм байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголбанк графикийн дагуу 38 тэрбум төгрөг төлжээ. Тус бондын зарцуулалтыг сонирхвол Таван толгой ордыг түшиглэн барих 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихад 50 сая ам.доллар зарцуулах болсон.
Мөн нийслэлийн агаарын болон хөрсний бохирдол арилгах, замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Гудамж төсөл”-д 200 сая ам.доллар зарцуулж буй билээ. Уг төсөл “Хотын төв”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Хурдны зам” гэсэн гурван дэд төсөлтэй. Энэ хүрээнд нийт 33 уулзварыг шинэчлэх, шинээр гудамж бий болгох ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байгаа юм. Үүнээс гадна Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбоход 570 тэрбум төгрөг өгсөн аж. Бас ноолуурын салбарыг дэмжихэд 68.8, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулахад 27.7, өвлийн хүл¬эмж байгуулахад 17.4, ноосны салбарт 45, оёмол бүтээгдэхүүний салбарт 13.5 сая ам.доллар зарцуулахаар хуваарилжээ.
0 Сэтгэгдэл
.....
Ээ чааваас. Энэ их монгоор ганц ч уйлдвэр барьж чадалгуй онгорох нь дээ.
2013.10.14
























