Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Ерөнхийлөгчийн Тамгын газар Азийн сангийн шагнал хүртэв
АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ өчигдөр орой болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай орон нутагт шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг чиглэлд тус сан хамтран ажиллаж иржээ. Уг ажилд гаргасан амжилтыг нь үнэлэн Азийн сангийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүртээлээ. Уг шагналыг Швейцарын хөгжлийн агентлагийн захирал ноён Маркус Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд гардуулан өгөв. Азийн сангаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран иргэдийн оролцоог хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг санхүүжүүлж буй Швейцарын хөгжлийн агентлагийн захирал ноён Маркус шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Швейцарын Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцсан юм. Хоёр орны Ерөнхийлөгч Монгол, Швейцарь орнуудад хамтран ажиллах бололцоо, талбар их байгааг тэмдэглэж, түүний дотроос ардчилал, шууд ардчиллыг дэмжих, иргэдийн оролцоог хангах салбарт хамтран ажиллах нь зүйтэй гэж шийдсэн. Үүнд бид маш их ач холбогдол өгч байгаа юм. Ардчилал, иргэдийн оролцоог дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт шагнал гардуулахдаа баяртай байна” гэлээ.
Азийн сангийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь ардчиллыг зөвхөн Монгол орондоо төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх үйлсэд амжилт гаргаж буйг онцлон тэмдэглээд Монгол Улс нь ардчилсан нийгэмд шилжиж байгаа бусад улсуудын хувьд үлгэр жишээ болохуйц олон зүйл хийсэн хэмээн үнэлжээ. Монгол Улсын ардчиллын төлөөх тэмцэлдээ олж байгаа олон амжилтын нэг нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил тэргүүлэн удирдаж Сайд нарын долдугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан явдал юм гэдгийг мөн тэмдэглэж байлаа.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АНУ-ын Азийн сан нь Монгол Улсын сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих, гар аргаар ашигт малтмал олборлогчид буюу бичил уурхайн улмаас эвдэрч сүйдсэн байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр хууль хэрэгжүүлэх үндэсний дэд зөвлөлтэй хамтран ажиллаж мэдээллийг ил тод нээлттэй болгох зэрэг чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн билээ.

0 Сэтгэгдэл