Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
МАН, ЛАХН-тай хамтран ажиллахаар болжээ
МАН-ын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Тэнгэр нар Лаос Ардын Хувьсгалт Нам /ЛАХН/-ын Төв хорооны урилгаар энэ сарын 6-9-ны өдрүүдэд Бүгд найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/-ын Вьентьян хотноо ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр БНАЛАУ-ын дэд Ерөнхийлөгч, ЛАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн Бунханг Ворачит-д бараалхаж, ЛАХН-ын Төв хорооны гишүүн, Намын Гадаад харилцааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны дэд сайд Сунтон Саяачактай хоёр талын уулзалт хэлэлцээр хийж, уламжлалт харилцаатай хоёр намын хамтын ажиллагааг тасралтгүй идэвхтэй хөгжүүлэх, намын үйл ажиллагааны болон улс орны хөгжлийн талаар харилцан туршлага байнга солилцож байхаар тогтжээ. Мөн Байгалийн баялаг, Байгаль орчны сайд Нулин Синбандит, Эрчим хүч, уул уурхайн дэд сайд Сомбун Расасомбат, Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд сайд Бунтави Сисопантонг нартай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг уламжлалт салбаруудад хөгжүүлэхээс гадна уул уурхай, эрчим хүч, хөрөнгө оруулалтын шинэ салбаруудад харилцан мэдээлэл, туршлага, мэргэжилтэн солилцох, Монголын уул уурхайн салбарын түүх, сургамж, туршлагаас зааж сургах, уул уурхайн салбарт Монголын болон гадаадын хөрөнгө оруулалтын татахад хамтран ажиллах тухай ярилцсан байна.
0 Сэтгэгдэл
























