Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Н.Алтанхуяг: Ирэх оны төсвөөс 200 тэрбум төгрөгийг хэмнэнэ
Засгийн газрын тэргүүн долоо хоног бүрийн пүрэв гаригт “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалтаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн зарим үйл явдлын талаар онцлон ярьсан юм. Тэрээр, өнгөрсөн долоо хоногт Хүй долоон худагт зохиогдсон “Адуучин” тэмцээний талаар ярьсан юм. Олон жилийн турш орон нутаг зохиогддог байсан тэмцээнийг улсын чанартай тэмцээн болгож, адуу эдлэх соёлыг олон нийтэд түгээх, таниулах, цаашлаад гадаадын жуулчдыг татах зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан. Мөн өнгөрсөн онцлох ярих зүйл бол 2014 оны төсөв. Энэ асуудлыг “Шинэчилж шийдье-222” уулзалтаар ярилцсан. Яг одоо энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, гишүүд хэлэлцэж байна гэсэн юм.
Монгол Улсын төсөв 2011 онд хоёр их наяд төгрөгөөр огцом нэмэгдсэн. Үүнээс хойш төсвийн зарлага байнга өсөж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар төсвөө буулгая, зардлаа багасгая гэж зорьж, зардлаа танасан төсөв өргөн барьсан гэдгээ хэвлэлийнхэнд хэллээ. Ирэх онд 7,4 их наяд төгрөгийн зардал гарна гэсэн тооцоог хийсэн ч 7,2 их наяд буюу төлөвлөснөөсөө 200 тэрбум төгрөгийн хэмнэлттэй, төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан гэв.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-2013 оны төсвийн тодотголыг хэзээ өргөн барих вэ?
-Төсвийн тодотголыг өнөөдөр, маргааш хоёрын нэгэнд нь өргөн барина.
-Төсвөө багасгая, үргүй зардал бага гаргая гэж байна. Тийм боломж ер нь хэр байна вэ. Үргүй зардал хэр их гарч байна вэ?
-Төсвийг өсгөдөг байдал газар авчээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа төрөх эмнэлэг л гэхэдд 17 тэрбум төгрөгийн төсөвт багтана гэж байсан бол одоо 31 тэрбум төгрөг болчихоод байна. Орон нутгийн зэргэлдээ гурван санд цэцэрлэг барихад нэгэнд нь нэг тэрбум, нөгөөд нь хоёр, гудавахь суманд нь гурван тэрбум төгрөгөөр барьж байх жишээтэй. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар үүнийг хуучин хэвэнд нь аваачъя гэж байгаа юм.
-Увс аймгаас сонгогдсон хоёр гишүүний мандатыг хүчингүй болгох ёстой гэж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Хууль шүүхийн байгууллага нь шийдэх байх.
-АН-ын жигүүрээс АН-ын ҮЗХ-ны хурлыг яаралтай хуралдуул гэсэн шаардлага тавьсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ямар нэгэн зүйлд шүүмжлэл байх ёстой. Ганц улс төрд ч биш. Нам дотор хүртэл шүүмжлэл байдаг. Тиймээс би шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Ойрын хугацаанд жигүүрийн нөхөдтэй уулзана.
Засгийн газрын тэргүүн долоо хоног бүрийн пүрэв гаригт “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалтаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн зарим үйл явдлын талаар онцлон ярьсан юм. Тэрээр, өнгөрсөн долоо хоногт Хүй долоон худагт зохиогдсон “Адуучин” тэмцээний талаар ярьсан юм. Олон жилийн турш орон нутаг зохиогддог байсан тэмцээнийг улсын чанартай тэмцээн болгож, адуу эдлэх соёлыг олон нийтэд түгээх, таниулах, цаашлаад гадаадын жуулчдыг татах зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан. Мөн өнгөрсөн онцлох ярих зүйл бол 2014 оны төсөв. Энэ асуудлыг “Шинэчилж шийдье-222” уулзалтаар ярилцсан. Яг одоо энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, гишүүд хэлэлцэж байна гэсэн юм.Монгол Улсын төсөв 2011 онд хоёр их наяд төгрөгөөр огцом нэмэгдсэн. Үүнээс хойш төсвийн зарлага байнга өсөж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар төсвөө буулгая, зардлаа багасгая гэж зорьж, зардлаа танасан төсөв өргөн барьсан гэдгээ хэвлэлийнхэнд хэллээ. Ирэх онд 7,4 их наяд төгрөгийн зардал гарна гэсэн тооцоог хийсэн ч 7,2 их наяд буюу төлөвлөснөөсөө 200 тэрбум төгрөгийн хэмнэлттэй, төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан гэв.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-2013 оны төсвийн тодотголыг хэзээ өргөн барих вэ?
-Төсвийн тодотголыг өнөөдөр, маргааш хоёрын нэгэнд нь өргөн барина.
-Төсвөө багасгая, үргүй зардал бага гаргая гэж байна. Тийм боломж ер нь хэр байна вэ. Үргүй зардал хэр их гарч байна вэ?
-Төсвийг өсгөдөг байдал газар авчээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа төрөх эмнэлэг л гэхэдд 17 тэрбум төгрөгийн төсөвт багтана гэж байсан бол одоо 31 тэрбум төгрөг болчихоод байна. Орон нутгийн зэргэлдээ гурван санд цэцэрлэг барихад нэгэнд нь нэг тэрбум, нөгөөд нь хоёр, гудавахь суманд нь гурван тэрбум төгрөгөөр барьж байх жишээтэй. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар үүнийг хуучин хэвэнд нь аваачъя гэж байгаа юм.
-Увс аймгаас сонгогдсон хоёр гишүүний мандатыг хүчингүй болгох ёстой гэж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Хууль шүүхийн байгууллага нь шийдэх байх.
-АН-ын жигүүрээс АН-ын ҮЗХ-ны хурлыг яаралтай хуралдуул гэсэн шаардлага тавьсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ямар нэгэн зүйлд шүүмжлэл байх ёстой. Ганц улс төрд ч биш. Нам дотор хүртэл шүүмжлэл байдаг. Тиймээс би шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Ойрын хугацаанд жигүүрийн нөхөдтэй уулзана.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























