Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Монгол улс ОХУ-д 50 мянган долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд В.В. Самойленкотой уулзлаа.
Шадар сайд Д.Тэрбишдагва ОХУ-ынАлс дорнодын бүс нутагт байгалийн гамшгийн улмаас их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын Засгийн газарт 50 мянган ам.долларыг буцалтгүй тусламж болгон үзүүлэхээр шийдвэрлэснийг Элчин сайд В.В.Самойленкод мэдэгдсэн юм.
Монгол Улс, ОХУ хоёр мөнхийн хөршүүд учраас бие биедээ хүнд хэцүү үед туслалцаа үзүүлж ирсэн олон жилийн түүхтэй. Өнөөгийн байдлаар үер усны гамшгийн улмаас бүс нутгийн том бага 150 хот суурин газрын 135 гаруй мянган хүн гамшигт нэрвэгдсэн гэсэн албан ёсны тоо гараад байгаа бөгөөд, зөвхөн хөдөө аж ахуйн салбарт л гэхэд урьдчилсан тооцоогоор 6,6 тэрбум рублийн хохирол учраад байгаа аж.
Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд В.В. Самойленкотой уулзлаа. Шадар сайд Д.Тэрбишдагва ОХУ-ынАлс дорнодын бүс нутагт байгалийн гамшгийн улмаас их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын Засгийн газарт 50 мянган ам.долларыг буцалтгүй тусламж болгон үзүүлэхээр шийдвэрлэснийг Элчин сайд В.В.Самойленкод мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл