Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
“Магнай трейд” компани шатахууны үнээ 18 цагаас өмнө буулгана гэжээ
Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад албаныхан өнөөдөр ТЭЦ-3 станц, Баянголын ам гэсэн хоёр газарт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээрээс нь телевизийн шууд эфир ашиглан танилцлаа.
ТЭЦ-3 станцын өргөтгөлийн бүтээн байгуулалт энэ оны долдугаар сарын 20-ноос эхэлсэн, одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Ашиглалтад бүрэн хүлээн авах хугацаа 12 дугаар сарын 25 бөгөөд гэрээт хугацаандаа амжиж дуусгахаар шахан ажиллаж байна гэж ТЭЦ-3 станцын тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Ганбаатар газар дээрээс нь мэдээллээ.
БХБЯ-ны “Дэд бүтэц” төслийн хүрээнд Баянголын аманд инженерийн дэд бүтцийн гурван багц ажил явагдаж байна. Шинэ суурьшлын бүс болгож, орон сууцны хорооллууд босгохын тулд эхлээд төсвийн хөрөнгөөр халуун хүйтэн ус, бохир, дулаан цахилгааны шугам сүлжээг тавьж байгаа юм. Ажлын явц 40 гаруй хувьтай явааг гүйцэтгэгчид мэдээллээ. Баянголын аманд нийт 40-50 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснөөс 5500 айлын орон сууцны ажлыг хувийн хэвшлийнхэн эхлүүлээд байна. Ирэх хавар эхний 700 айлын орон сууцыг ашиглалтад оруулах юм. Удахгүй Туркийн Засгийн газрын зээлийн санхүүжилтээр босгох 6000 айлын сууцны барилгын ажлыг эхлүүлнэ гэж БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн хэллээ. Цементийн нийлүүлэлт нэмэх зохицуулалтыг БХБЯ-наас шуурхай хийж, өмнөд хөршид очиж нийлүүлэгчидтэй яриа хэлэлцээ хийснээ танилцууллаа. Одоо өдөрт 80-100 вагон цементийг машинаар ачин оруулж ирж, үүн дээр нэмээд Эрээнээс 20 вагон цемент шууд нийлүүлж байна. Хэдийгээр барилгын ажлын ид үе дуусч байгаа ч ирэх хавар эрт эхлэх барилгын суурийн цутгалтаа хийхээр компаниуд цемент их авч байгаа тул эрэлт буураагүй байна. Ийм үед нийлүүлэлт нэмснээр цементийн үнэ буурч байгаа гэж БХБЯ-наас мэдээллээ.
“Магнай трейд” компани өнөөдөр 18 цагаас өмнө шатахууны үнээ буулгана гэдгээ мэдэгдсэн, хэвлэл мэдээллийнхэн үүнд хяналт тавиарай гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад албаныхан өнөөдөр ТЭЦ-3 станц, Баянголын ам гэсэн хоёр газарт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээрээс нь телевизийн шууд эфир ашиглан танилцлаа.ТЭЦ-3 станцын өргөтгөлийн бүтээн байгуулалт энэ оны долдугаар сарын 20-ноос эхэлсэн, одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Ашиглалтад бүрэн хүлээн авах хугацаа 12 дугаар сарын 25 бөгөөд гэрээт хугацаандаа амжиж дуусгахаар шахан ажиллаж байна гэж ТЭЦ-3 станцын тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Ганбаатар газар дээрээс нь мэдээллээ.

0 Сэтгэгдэл