Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Төсөв хөөсрүүлдэг “төсөвчин” нөхдийг зарлана гэв
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийдэг уламжлалтай. Өнөөдөр ээлжит хуралдаан болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын Засаг дарга нарт хандаж, ирэх оны төсвийг зохиохдоо тэвчиж болох зардлыг танахыг үүрэг болгов. Тэрээр, “Өнөөдөр Монгол Улсын төсвийг Засгийн газар биш, УИХ ч биш, төрийн тамга барьсан “төсөвчин” гэгдэх хэдхэн хүн зохиож байна. Тэд зарим ажлын зардлыг хэт хөөсрүүлэн нэмж, анх баталсан зардлыг хэд дахин өсгөж байна. Энэ нь ажил уяж, хэдэн он дамжиж удаашрах шалтгаан болж байна” гээд дээрх байдлыг УИХ-аар төсөв хэлэлцэх үед нээлттэй ярьж, ил тод болгохоо хэллээ. Засгийн газар төсвийн тодотголоо энэ бямба гаригт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барих юм байна.
Ерөнхий сайдын хэлснээр бол Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд барьж байгаа соёлын төвийн барилгыг гурван жил дараалан барьж байгаа бол үүнээс үүдэн төсөв нь хэд дахин нэмэгдээд байгаа аж. Тэрчлэн Дархан-Уул аймагт цалингийн төсөв дутаж багш нар цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Гэхдээ энэ асуудлыг дотооддоо шийдвэрлэх боломжтой гэсэн зөвлөмжийг Монголбанкнаас өгсөн учир өөрсдийнхөө боломжоор шийдэхийг Ерөнхий сайд хэлсэн юм.
Аймаг, сумдын ажлын хариуцлага дээшилснийг Засгийн газрын тэргүүн сайшаахын зэрэгцээ илүү бүтээлч, хариуцлагатай ажиллахад дөхөм болох арга барил, туршлагаасаа хуваалцан Шинэчлэлийн Засгийн газраас явуулж байгаа зарим нэг ажлаас санаа авч хэрэгжүүлэхийг захилаа.
Тухайлбал, Засгийн газар нэг жилийнхээ ажлыг тайлагнаж, иргэдэд ном болгон явуулж байгаа бол аймгууд ч мөн адил иргэдэд ажлаа тайлагнах хэрэгтэй гэсэн юм.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийдэг уламжлалтай. Өнөөдөр ээлжит хуралдаан болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын Засаг дарга нарт хандаж, ирэх оны төсвийг зохиохдоо тэвчиж болох зардлыг танахыг үүрэг болгов. Тэрээр, “Өнөөдөр Монгол Улсын төсвийг Засгийн газар биш, УИХ ч биш, төрийн тамга барьсан “төсөвчин” гэгдэх хэдхэн хүн зохиож байна. Тэд зарим ажлын зардлыг хэт хөөсрүүлэн нэмж, анх баталсан зардлыг хэд дахин өсгөж байна. Энэ нь ажил уяж, хэдэн он дамжиж удаашрах шалтгаан болж байна” гээд дээрх байдлыг УИХ-аар төсөв хэлэлцэх үед нээлттэй ярьж, ил тод болгохоо хэллээ. Засгийн газар төсвийн тодотголоо энэ бямба гаригт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барих юм байна.Ерөнхий сайдын хэлснээр бол Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд барьж байгаа соёлын төвийн барилгыг гурван жил дараалан барьж байгаа бол үүнээс үүдэн төсөв нь хэд дахин нэмэгдээд байгаа аж. Тэрчлэн Дархан-Уул аймагт цалингийн төсөв дутаж багш нар цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Гэхдээ энэ асуудлыг дотооддоо шийдвэрлэх боломжтой гэсэн зөвлөмжийг Монголбанкнаас өгсөн учир өөрсдийнхөө боломжоор шийдэхийг Ерөнхий сайд хэлсэн юм.
Аймаг, сумдын ажлын хариуцлага дээшилснийг Засгийн газрын тэргүүн сайшаахын зэрэгцээ илүү бүтээлч, хариуцлагатай ажиллахад дөхөм болох арга барил, туршлагаасаа хуваалцан Шинэчлэлийн Засгийн газраас явуулж байгаа зарим нэг ажлаас санаа авч хэрэгжүүлэхийг захилаа.
Тухайлбал, Засгийн газар нэг жилийнхээ ажлыг тайлагнаж, иргэдэд ном болгон явуулж байгаа бол аймгууд ч мөн адил иргэдэд ажлаа тайлагнах хэрэгтэй гэсэн юм.
0 Сэтгэгдэл
























