Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Бүх шатны шүүхийн 2014 оны төсвийн төслийг өргөн барив
Бүх шатны шүүхийн 2014 оны төсвийн төслийг Шүүхийн зөвлөлийн дарга Н.Лүндэндорж УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.
Шүүхийн тухай багц хууль батлагдсанаар шүүх бие даасан, шүүгч хараат бус байх байдлыг хангах нөхцөл бүрдсэн билээ. Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана”, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Шүүхийн үйл ажиллагааны төсвийн өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно, мөн хуулийн 28.4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ” гэж заасан байна.
Дээрх хуулийн заалтаар Монгол Улсад анх удаа шүүх эрх мэдэл, бусад эрх мэдэлтэй төсвөө төсөвлөх, өргөн мэдүүлэх зарчмын хувьд тэнцвэртэй болж, шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хууль зүйн хувьд хангасан байна.
Шүүхийн 2014 оны төсвийн гол зорилго бол Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхэд бүрэн чиглэгдсэн. Шүүхийн 2014 оны урсгал төсвийн зардлыг тооцон үзэхэд 135.51 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийн зардал 102.65 тэрбум төгрөг, нийт төсөв 238.18 тэрбум төгрөгт хүрснийг батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бүх шатны шүүхийн 2014 оны төсвийн төслийг Шүүхийн зөвлөлийн дарга Н.Лүндэндорж УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.Шүүхийн тухай багц хууль батлагдсанаар шүүх бие даасан, шүүгч хараат бус байх байдлыг хангах нөхцөл бүрдсэн билээ. Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана”, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Шүүхийн үйл ажиллагааны төсвийн өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно, мөн хуулийн 28.4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ” гэж заасан байна.

0 Сэтгэгдэл