Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Ерөнхий сайд БНСУ-ын Үндэсний ассамблейн даргыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Кан Чан Хий тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд Монгол улсад айлчлал хийж буйд талархал илэрхийлээд Монгол Солонгосын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг тодорхой асуудлаар Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийх механизмтай болох нь ач холбогдолтой. Энэ зорилгоор БНСУ-тай Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Зөвлөл эсвэл зөвлөлдөх уулзалт зохион байгуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Үндэсний Ассамблейн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ
Солонгосын Үндэсний Ассамблейн дарга, ноён Кан Чан Хий Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалдаа ач холбогдол өгч байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанаас мэдээллээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Кан Чан Хий тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд Монгол улсад айлчлал хийж буйд талархал илэрхийлээд Монгол Солонгосын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг тодорхой асуудлаар Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийх механизмтай болох нь ач холбогдолтой. Энэ зорилгоор БНСУ-тай Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Зөвлөл эсвэл зөвлөлдөх уулзалт зохион байгуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Үндэсний Ассамблейн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ
Солонгосын Үндэсний Ассамблейн дарга, ноён Кан Чан Хий Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалдаа ач холбогдол өгч байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























