Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
БНАСАУ-тай Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын IX хуралдаан Пхеньян хотноо энэ сарын 23-26-нд амжилттай болж өнгөрлөө.

Монголын комиссыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Солонгосыг Гадаад худалдааны сайд Ри Рён Нам тэргүүлэв. Зөвлөлдөх комисст хоёр улсын Гадаад харилцаа, Худалдаа, Зам тээвэр, Уул уурхай, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Хөдөлмөрийн яамд болон төрийн холбогдох бусад байгууллагын албаны хүмүүс оролцсон юм.
Хуралдааны үеэр хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашид худалдаа, тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, биеийн тамир, урлаг соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, 2013-2014 онд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгаж ажиллахаар тохирон Протоколд гарын үсэг зурлаа.
Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын хуралдаан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Солонгосын Эх орны дайн дууссаны 60 жилийн ой тохиосон жил зохион байгуулсан нь хоёр талын хоорондын уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой боллоо хэмээн албаны хүмүүс үзэж байна.
Айлчлалын үеэр ЗГХЗК-ын Монголын талын дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Ким Ен Намд бараалхаж, Сайд нарын танхимын Шадар сайд Ган Сөг Жү-тэй уулзав. Төлөөлөгчид БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сен-ийн мэндэлсэн гэр музей “Мангёндэ”-гээр зочилж, Пхеньяны Олон улсын намрын үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, Пхеньян хотын хүнсний үйлдвэр, жимсний аж ахуй, гоо сайхны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Талууд хоёр орны хооронд тамирчид, дасгалжуулагчид солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, БНАСАУ-д мал аж ахуйг хөгжүүлэх, монгол хонины ноосоор даавуу үйлдвэрлэх чиглэлээр харилцан арга туршлагаа хуваалцан бие биеэ дэмжин хамтран ажиллахаар болов.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2013.09.30