Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Байнгын хороо хуулийн төслүүдийг намрын чуулганаар эцэслэн батлах нь зүйтэй гэж үзэв
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийж дэмжсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Байнгын хорооны хуралданаар эхлээд Хөрөнгө оруулалтын сангийн тухай, уг хуулийн төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай томъёоллуудыг нэрбүрчлэн тусгасны зэрэгцээ анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг бүрэн тусгаж хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн тухайгаа танилцуулав.

Харин гишүүн Ц.Нямдорж төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан нь агуулгын хувьд ойлгомжгүй байгааг ажлын хэсгээс тодруулаад төсөлд хуулийн үйлчлэх хүрээг энэ хуулиар зохицуулах, энэ хуульд хамаарахгүй асуудал гэсэн байдлаар тусад нь салгаж зааж өгөх нь зүйтэй байна гэсэн санал гаргалаа. Иймээс байнгын хорооны гишүүд төслийн энэ зүйлийн “Нийгмийн даатгалын сан, төрийн өмчийн мөнгөн хөрөнгөөр болон төрийн өмчит компанийн хувьцаагаар үүсгэн байгуулж, тусгай хуулиар зохицуулсан сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцаанд энэ хууль хамаарахгүй” гэсэн заалтыг тойрч нэлээд ярилцсаны эцэст байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар энэ заалтыг дахин авч үзэж өөрчлөн найруулж оруулж ирэх чиглэл өгснөөр энэ асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан юм.
Ингээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийн хамт өргөнм баригдсан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болов. Энэ үед гишүүн Ц.Нямдорж Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг заавал ээлжит бус чуулганаар батлахыг яарахгүйгээр гишүүд ихээхэн няхуур хандах хэрэгтэй байна. Иймээс хуулийн төслийг намрын чуулганы эхэнд хэлэлцэх батлах нь зүйтэй юм гэсэн санал гаргалаа. Гишүүн Г.Батхүү ч Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг сайн нягталж байж гаргах ёстой, иймээс төслийн хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганд шилжүүлэх Ц.Нямдорж гишүүний саналыг дэмжиж байна гэдгээ хэлэв.
Мөн гишүүн Д.Эрдэнэбат ээлжит бус чуулганаар улс орны эрх ашигт нийцсэн чухал шийдвэр гаргаасай гэж олон нийт хүлээж байгаа. Өргөн баригдсан хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд гишүүд идэвх чармайлттай сайн ажилласан. Эдгээр төслүүдэд нухацтай хандаж, зөв бодлого зорилготой сайн хууль гаргах учиртай гээд хуулийн төслүүдийг намрын чуулганаар эцэслэн шийдвэрлэх байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Гишүүн Л.Энх-Амгалан, А.Тлейхан нар ч ийм саналтай байгаагаа хэллээ.
Эцэст нь байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн таван багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд гишүүд идэвх санаачлагатай ажилласан, тэр дундаа Эдийн засгийн байнгын хороо гол ачааг үүрч сайн ажилласныг онцлоод хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын 2013 оны намрын чуулганд шилжүүлэх талаар байнгын хорооны гишүүд ойлголцсон гэж үзэж буйгаа мэдэгдсэнээр хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл