Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
АНУ-аас 5.1 сая ам.доллар өгнө
Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Нэмэлт өөрчлөлтөөр АНУ-аас Монголд 5,1 сая ам.долларын төслийн нэмэлт санхүүжилт олгох ба үүнийг Засгийн газрын хариуцлагыг дээшлүүлэх, иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн хэмжээнд захиргааны шинэчлэлийг үр дүнд хүргэхэд чиглэсэн төслүүдэд зарцуулна.
“АНУ-ын Засгийн газраас Монголд олгож байгаа хөгжлийн туслалцаа жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Нью-Йорк хотноо хоёр орны Засгийн газар Ил тод байдлын гэрээг үзэглэсэн. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгаагийн илрэл юм” гэж АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл хэллээ.
1991 оноос хойш АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монголд 230 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.
Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл нар өнөөдөр гарын үсэг зурлаа.Нэмэлт өөрчлөлтөөр АНУ-аас Монголд 5,1 сая ам.долларын төслийн нэмэлт санхүүжилт олгох ба үүнийг Засгийн газрын хариуцлагыг дээшлүүлэх, иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн хэмжээнд захиргааны шинэчлэлийг үр дүнд хүргэхэд чиглэсэн төслүүдэд зарцуулна.

0 Сэтгэгдэл